Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Х.Тэмүүжин Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүллээ

Хуульч Х.Тэмүүжин, эдийн засагч н.Шинэгэрэл нар иргэний хувиар Монгол Улсын Ерөнхий прокурорт  хүсэлт хүргүүллээ.

Уг хүсэлтээрээ төрийн 29 сангаас зээл авсан, улс төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байгаа гэдгийг Хуульч, Х.Тэмүүжин хэлсэн юм.

 Мөн тэрээр "Хоёр нөхцөл байдлыг эргэж харахыг хүсэж байна. Прокуроруудын үйл ажиллагаандаа баримталдаг хоёр чухал зарим бий. Нэгдүгээрт, Монгол Улсын хэмжээнд хуулийг нэг мөр хэрэглэх. Энэ нь ямар нэг салбар, хувь хүнээс үл хамаарна гэсэн үг юм. Улс төрийн нөцхөл байдал, УИХ байна уу, хамаагүй. Гэтэл УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүд, төрийн зарим албан тушаалтан Засгийн газрын баталгаа гаргасан сангуудаас албан тушаалаа ашиглаж зээл авсан. Энэ бол сонирхлын зөрчлийн хуулиар хийж болохгүй үйлдэл буюу гэмт хэрэг. Тиймээс Ерөнхий прокурор хууль зөрчиж хийсэн гэрээнүүдийг хүчингүй болгохыг бид хүсэж байна. Төрд эдийн засгийн хохирол учруулсан тул  хариуцлага тооцохын тулд Ерөнхий прокурор өөрийн санаачилгаар шүүхэд хандах хэрэгтэй. Төрөөс гарсан мөнгө хөрөнгийг буцаан Төрийн санд татаж аван, зээлийн хүү, алдангийг нэхэмжлэх ёстой. Ийм байдлаар хариуцлага тооцохгүй бол хулгай хийсэн хүмүүс үр шимийг нь хүртээд байж болохгүй шүү дээ. Энэ хүмүүст хуулийн төдийгүй эдийн засгийн хариуцлага байдаг гэдгийг харуулах ёстой" гэж хэллээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com