Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Иргэд, аж ахуй нэгжүүд 227 сая төгрөг хандивлаад байна

Шинэ коронавирусийн халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд урлаг спортын зүтгэлтнүүд, аж ахуй нэгжүүд болон иргэд сайн дурын үндсэн дээр Улсын онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин бэлэн мөнгө, бараа материалын хандив өгч, дэмжлэг үзүүлсээр байна. Тухайлбал, “Хурд” хамтлагийн гишүүд гурван сая төгрөгийн бэлэн мөнгөний хандив өргөж, гуравдугаар сарын 8-нд "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтоо хийж, “Монгол HD” телевизийн эфирээр шууд дамжуулахаас гадна цахим хэлбэрээр үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байгаагаа бол “Ачит Ихт” ХХК 100 сая, “Богд банк” 20 сая, “Перто Чайна Дачин тамсаг” компани 5,8 сая төгрөг, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, Ажлын албаны ажилчид хоёр өдрийн цалингаа тус тус хандивлажээ. Мөн иргэн Л.Одбаяр, Э.Тамир нар 60 сая төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг эмнэлгийн ор, “Эника органик импекс” компани 10 сая төгрөгийн 200 ширхэг чацарганы үрийн тос, “Херо интертайнмент” 100 ширхэг хамгаалалтын хувцас, 40 ширхэг нүдний шил, “Аварга” дээд сургуулийн сургалтын алба 200 толгой хонь хандивлаж, хэрэгцээт бараа, эд материалын дэмжлэг үзүүлэв.
Өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр ОБЕГ-аас Төрийн банк: 1000900031405 дугаарын хандивын дансыг нээснээс хойш 116 иргэн, аж ахуй нэгжээс 2000-100 сая хүртэл төгрөгийн хандив илгээж, нийт 227,612,708.0 төгрөг төвлөрүүлжээ. Бараа бүтээгдэхүүн, эд материалын үнийн дүнг хараахан нэгтгээгүй байна.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны явцад хандивын мөнгө, бараа бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэж, зарцуулах, иргэд олон нийтэд нээлттэй, шилэн дансаар тайлагнах ажлыг УОК-ын Ажлын алба болон УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсэг зохион байгуулж ажиллах юм.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com