Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Ж.Амгалан : Тусгаарлагдсан зарим иргэд эсэргүүцэл үзүүлж байна

Эрүүл мэндийн яанаас мэдээлэл хийх үеэр тусгаарлагдсан иргэд Цагдаагийн алба хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй байгаа талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө.

 Тэрээр хэлэхдээ "Монгол улсын иргэн Ш, А гэх хоёр хүн бага насны хүүхэдтэйгээ Итали улсаас ирсний дараа асуумж авахад хаагуур явсан талаараа худал мэдүүлсэн нь тогтоогдсон. Мөн тусгаарлалтад байгаа иргэд зөрчил гаргаж байна. Жишээлбэл, Хөвсгөл аймгийн харьяат, сувилагч эмэгтэй бусдыгаа "Эндээс гаръя" хэмээн турхирч, эмнэлэгт жагсаал маягийн юм хийхээр оролдсон. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдээс гарч, орох талаар асуудал үүсгэсэн. Налайхын харьяат хүн онгоцноос буунгуутаа зугтаах оролдлого хийсэн. Зарим нь өөр газар тусгаарлагдана гэж эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцсэн. Мөн Улсын хоёрдугаар эмнэлэгт байгаа нэг иргэн ачаа тээшиндээ авч орж ирсэн согтууруулах ундаа уун,  өөр саванд хийж бусдад өгөх гэж оролдон тусгаарласан өрөөнүүдийн хаалгыг татсан гэх мэт зөрчил бүртгэгдээд байна. Монгол Улс хэдий эрх чөлөөт улс ч гэсэн  хүний амь нас, эрүүл мэнд илүү чухал учир өөрийн болон бусдын амь насыг хамгаалж, улсаас тавьж буй онцгой шаардлагуудыг иргэн бүр биелүүлэх ёстой.

 Зөрчил гаргаж буй иргэд үйлдлээ таслан зогсоохгүй гэвэл олон нийтэд ил тод мэдээлнэ. Энэ үүргээ биелүүлээгүй хэн ч байсан зөрчлийн болон эрүүгийн хариуцлага тооцно. Бид тухай бүрт нь баримтжуулж байгаа ба тодорхой хугацааны дараа дэглэм дууссан хойно бүгдэнд нь хуулийн хатуу хариуцлага тооцох болно. Тиймээс зөрчил гаргахгүй байхыг онцгойлон хүсье" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com