Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Дахин боловсруулах хог хаягдал тээвэрлэхэд 100 автомашин шаардлагатай

Т.ЭРДМАА 

 Нийслэлд ангилсан хог хаягдал тээвэрлэх машин явж эхэллээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү өчигдөр (2020.03.05) ангилсан хог хаягдлыг тээвэрлэх хоёр автомашин Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанид хүлээлгэн өглөө. Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа ангилан ялгах хогийн савыг ашиглаж, хэвшсэн байна. Гэвч тэдгээр ангилсан хогийг тээвэрлэдэг автомашин байхгүй учир ачихдаа нийлүүлчихдэг байжээ. Ангилсан хогийг тусад нь ачдаг болсноор дахин боловсруулах үйлдвэрүүдэд шууд хүргэх боломжтой болж байна. Хог хаягдлаа баялаг болгож хэвших, хоггүй болох зорилготой ажлуудыг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү санаачлан, өмнө нь хуванцар сав, лааз, цаасан хайрцгийг хийж, цахим мөнгө авч болдог RVM цэгийг нэвтрүүлсэн. Энэ удаа дахин боловсруулах хогийн тээврийн тогтолцоог Улаанбаатар хотод нэвтрүүлж байна.
Ц.Баатархүү “Хүмүүс хогоо анхан шатанд ангилж ялгасан ч түүнийг тээвэрлэдэг тогтолцоо байхгүй. Иймд Чингэлтэй дүүрэгт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ангилсан хог хаягдал тээвэрлэх тусгай автомашинууд хүлээлгэн өгч байна. Улаанбаатар хотод хог тээврийн 306 машин явдаг. Жилд нэг сая гаруй тонн хог гардаг. Үүний 50-60 хувийг нь дахин боловсруулах боломжтой байдаг. Тэгэхээр энэ тээврийн тогтолцоонд 100 гаруй автомашин шаардлагатай байгаа” хэмээв.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com