Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Ардчилсан нам Монголын гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашигт нийцсэн мөрийн хөтөлбөр санал болгоно

 Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо нь 2020 оны Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах саналаа нэгтгэн АН-ын дарга С.Эрдэнэд гардууллаа. АЭХ нь байгуулагдсан цагаасаа эхлэн хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн талаар өргөн цар хүрээтэй нөлөөллийн ажиллагаа явуулж, нийгэмд эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэж ирсэн.
Монгол Улсын нийт хүн амын 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт идэвхтэй ажил хөдөлмөр эрхлэн улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байна. Иймээс АЭХ-ноос эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цалин орлогын зөрүүг арилгах, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чухал саналуудыг Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгажээ.

 Мөн түүнчлэн, гэр бүлийн хөгжлийг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах нэн шаардлагатай байгаа энэ үед Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэлийг онцлов. Энэ асуудлын хүрээнд 2019 онд АЭХ улс орон даяар “Хамтдаа хэлэлцье” аяныг өрнүүлсэн. Уг аянд 21 аймгаас 19,500 гаруй, нийслэлийн есөн дүүргээс 10,000 гаруй иргэний саналыг авсан. АЭХ-ноос нийгмийн суурь нэгж болох гэр бүлийг дэмжих, тэр дундаа залуу гэр бүл, олон хүүхэдтэй гэр бүл болон өрх толгойлсон эцэг эх, хагас, бүтэн өнчин хүүхдүүдийн амьжиргааг дээшлүүлэхтэй холбоотой саналуудыг ийнхүү нэгтгэн хүргэж байна.
2012-2016 онд АН-аас УИХ-д сонгогдон ажилласан эмэгтэй гишүүд нийгэмд үр өгөөжтэй олон хуулийг батлуулж чадсан. Тухайлбал, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүл мэндийн багц хууль, Л.Эрдэнэчимэг Тамхины хяналтын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний хууль зэргийг батлуулж байв.
Түүнчлэн, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээж, ээжүүдийн тэтгэвэр, ажилласан жилийг нэмэгдүүлэх, мөн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох заалт оруулсан гэх мэт АН-аас сонгогдсон эмэгтэй УИХ-ын гишүүдийн олон чухал санаачилгыг дурдаж болно. Одоогийн УИХ-д АН-аас сонгогдон ажиллаж буй ганц эмэгтэй болох З.Нарантуяа гишүүн ч мөн ажил үйлсээрээ манлайлж буй. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн хүч, санал санаачилга чухал нөлөөтэйг АЭХ-ны үе үеийн лидерүүд харуулж чадсан төдийгүй Ардчилсан нам ч мөн эмэгтэйчүүддээ итгэл хүлээлгэдэг, эмэгтэйчүүдийн асуудлыг анхаарч ажилладаг улс төрийн хүчин болохоо баталсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com