Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Л.Мөнхтүшиг: Япон, Солонгос улсад байгаа иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргасан

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ.  Энэ үеэр тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү танилцууллаа. Тэрбээр "2020 оны гуравдугаар сарын 7-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй. Олон улсын хуралд оролцоод ирсэн Ремакс компанийн 16 хүн гуравдугаар сарын 7-нд ажиглалтад орсон. Эхний шинжилгээгээр тэднээс коронавирус илрээгүй. Эдгээр хүнийг үргэлжлүүлэн тусгаарлаж, ажиглалт хяналтыг хийж байна. Гуравдугаар сарын 8-нд хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Нэг нь ХӨСҮТ-д, нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байгаа" хэмээв. 

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "ДЭМБ-аас 105 улсад 105586 хүн халдвар авч, 30584 хүн нас баржээ. Халдварын тархалт 24 цагийн хугацааанд 1000 гаруйгаар нэмэгдсэн хоёр улс байгаа нь Иран, Итали улс юм. Италид 133 хүн нас барж, нас баралтын тоо 366-д хүрсэн. Харин БНСУ-д халдварын тохиолдол буурч байна. 360 тохиолдол шинээр бүртгэгдэж, 19 мянган хүн шинжилгээний хариуг хүлээж байна.

ДЭМБ-аас “COVID-19” халдварын тархалтаар нь дөрвөн үе шатад хувааж үзэж байна.  Үүнд: 
1. Тохиолдол бүртгэгдээгүй
2. Нэг буюу түүнээс дээш импортлогдсон
3. Дэгдэлт голомтлон тархаж байгаа
4.Өргөн цар хүрээний тархалттай гэж хувааж, үе шат бүхэнд тохирсон зөвлөмжийг улс орнуудад өгч буйг Монгол Улс мөрдөж байна" гэв. 

Мөн энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "УОК-ийн өчигдрийн хуралдаанаас БНСУ, Япон улс, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн нислэлийг цуцалсан шийдвэрийг гуравдугаар сарын 28-н хүртэл сунгахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Солонгос, Япон улсад байгаа манай иргэдийн зүгээс "Яаралтай эх орондоо буцмаар байна" хэмээн ЭСЯ, Консулын газарт хүсэлтээ гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар БНСУ дахь ЭСЯ-нд 120 гаруй иргэн өргөдлөө өгсөн байна. Бид өргөдөл бүрийг УОК-т танилцуулах болно.

МИАТ болон бусад авиа компаниас авсан мэдээллээр энэ сарыг дуустал 3,000 зорчигч билетээ бичүүлсэн байгаа юм байна.

БНХАУ, БНСУ, Япон, Итали, Иран гэсэн таван улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон гадаадын бүхий л иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж байгаа. Мөн эдгээр улсаас ирсэн манай иргэд ирсэн даруйдаа өөрийнхөө зардлаар 14 хоног тусгаарлагдах горим мөрдөгдөж байна. Гадаадад байгаа олон тооны иргэнийг авчирсан тохиолдолд тусгаарлах байрны асуудал маш хүнд байна. Өмнө нь ирсэн иргэд тусгаарлах байранд янз бүрийн асуудал үүсгэж байна. Мөн зардал мөнгөө төлөхгүй гэх зөрчилд өдөр тутам гарч байна. 

Гадаадад байгаа иргэд, жишээлбэл Солонгост байгаа иргэдэд эх орондоо ирэх боломж нь нээлттэй. Москвагаар эсвэл Берлинээр дамжин ирэх боломжтой" гэж хэллээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com