Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
“Хил хаагдсан тул хүүхдүүд маань яаралтай хагалгаандаа орж чадсангүй”

Өнөөдөр /2020.03.09/ Монгол Улсын иргэн В.Урантуяа, М.Янжиндулам нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Сэлэнгэ аймгийн оршин суугч В.Урантуяа “2019 оны хоёрдугаар сарын 12-нд  би хоёр ихэр хүүтэй болсон. Тэдний маань нэг Т.Билэгт ховдол хоорондын цоорхой тэргүүтэй дөрвөн төрлийн зүрхний гажиг гэдэг оноштой. Одоогийн байдлаар ЭХЭМҮТ-д биеийн байдал маш хүнд, хэвтэн эмчлүүлж байна. Бид “Энержи Ресурс” хандивын компанийн сонгон шалгаруулалтад тэнцэж, БНХАУ-ын Хөх хотод яаралтай хагалгаанд орохоор төлөвлөсөн байсан. Гэсэн ч хөдөлгөөн хязгаарласан тул хоёрдугаар сарын 4-нд товлогдсон хагалгаандаа орж чадаагүй. Одоо Турк, Энэтхэг орнууд руу зорчин, эмчлүүлэх боломжтой ч 60-70 сая төгрөг шаардлагатай болоод байна. Бидний амьдрал ахуй энэ мөнгийг гаргахад хүрэлцэхгүй байгаа тул Монголын ард түмнээсээ тусламж хүсэж байна” гэсэн юм.

Түүний дараа Дархан-Уул аймгийн оршин суугч М.Янжиндулам “Миний охин М.Аззаяа 10 сартай. Зүрхний томрол, гол судасны нарийсал гэх мэт хавсарсан олон оноштойгоор ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Улсын төв гуравдугаар эмнэлэгт хагалгаанд орох байсан ч эмч нар нь хил хаагдахаас өмнө БНХАУ-аас ирж амжаагүй. Иймд мөн хагалгаанд орж чадаагүй. Энэтхэг, Турк улсад эмчлүүлэх боломжтой ч зардал мөнгөний асуудал нь бидний амьдралд хүнд тусаж байна. Тиймээс ямар гарц гаргалгаа байж болохыг хэлж, зөвлөөч гэж ард түмнээсээ хүсэж байна” хэмээсэн юм.

Тэдний хувьд уг асуудлаар эмч мэргэжилтнүүд болон Эрүүл мэндийн яамны ажилчидтай уулзаж, ярилцсан байна. Хариуд, “Вирусийн халдвар намжиж, хил нээгдсэний дараа явж эмчлүүл” гэх утгатай зүйлийг хэлжээ. Хүүхдүүдийн бие асар хүнд, морфин тарианд орсон байгаа гэдгийг ээж нар онцолж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITY197.210.44.228
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган
2021/06/29
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com