Өнөөдөр /2020.03.10/ Улсын онцгой комиссоос Дорноговь аймагт тусгаарлагдсан франц иргэн шинэ төрлийн коронавирусээс халдварласан болохыг зарласан билээ. Түүнийтэй нэгдүгээр хавьталттай 500 иргэний нэрийг тогтоосон байна. тэрээр гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Буянт-Ухаа нисэх буудалд бууснаас хойших зорчсон маршрутыг үзүүлж байна.