Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Монголбанканд ажилладаг ББСБ-тай таван хүнд ёс зүйн хариуцлага тооцоод л болоо юу?

Х.АНАНД

 Төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээс Банк бус санхүүгийн байгууллагатай (ББСБ) хүмүүсийг шүүж үзэв. Учир нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнууд ББСБ-аараа дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэж хардагдаад буй.
Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй эх сурвалжид нийт 595 ББСБ бүртгэлтэй байна. Тэгвэл хөрөнгө орлогоо мэдүүлдэг нийт 35,538 албан тушаалтны мэдүүлсэн компаниудтай нэр таарч байгаа 82 ББСБ байсан бөгөөд үүн дотор Монголбанк, Төрийн банканд ажилладаг хэд хэдэн хүн Банк бус санхүүгийн байгууллагатай нь ашиг сонирхлын ихээхэн зөрчилтэйг харуулж байсан билээ.
Монголбанканд өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа таван хүн өөрийн болон хамаарал бүхий этгээдийн эзэмшдэг ББСБ-тай гэсэн мэдээлэл гарч ирсэн бөгөөд эдгээр таван хүнд Монголбанкны ерөнхийлөгчийн зүгээс сануулга өгч ёс зүйн хариуцлага тооцжээ. Тодруулбал, УИХ-ын дөрвөн гишүүн байгаа бөгөөд мөн Монголбанк, Төрийн Банк, Хөгжлийн банкны удирдлагуудын мэдэлд маш олон ББСБ байгаа нь анхаарал татна.
Үүнд:
1.Төрийн банкны орлогч захирал Н.Батгэрэлийн “Гэрэлфинанс” ББСБ
2.Төрийн банкны газрын захирал Х.Эрдэнэбилэгийн “Бүрэнтөгрөг” ББСБ
3. Хөгжлийн банкны хэлтсийн захирал Н.Будбаярын “Женералфинанс” ББСБ
4. Монголбанкны салбарын захирал Т.Ган-Одын “Ялгуулагч” ББСБ
5. Монголбанкны салбарын захирал Ц.Мөнхбаярын “Баруун-Урт хөгжил” ББСБ
6. Монголбанкны газрын захирал Т.Амарсайханы “Бат энд инвест” ББСБ
7. Монголбанкны ахлах хянан шалгагч Д.Ганбатын “Арвис-Итгэл” ББСБ
8.Монголбанкны хэлтсийн захирал П.Эрдэнэтуяагийн “Болд кредит” ББСБ ( П.Эрдэнэтуяа нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бэр юм)
9.УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал премиум” ББСБ
10. УИХ-ын гишүүн Л.Энхболдын “Ирээдүй Инвест” ББСБ
11. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар капитал партнерс” ББСБ
12. Төрийн банкны орлогч захирал Д.Бямбасүрэнгийн “ТА финанс” ББСБ
13. Төрийн банкны дэд захирал Л.Жамбасүрэнгийн “Трасткапитал” ББСБ тус тус байна. Банк Бус Санхүүгийн Байгууллагын жилийн хүү нь 30 орчим хувь байдаг. Үүнийг “мөнгө хүүлэлт” гэж нэрлэх нь зүйд нийцнэ. Тэгэхээр Монголбанканд ажилладаг ББСБ-тай таван хүнд ёс зүйн хариуцлага тооцоод л болоо юу?
Мөн сүүлийн жилүүдэд Монголд банкны хүүг бууруулах нь зөв гэсэн нийгмийн уур амьсгал хүчтэй болсон. Гэтэл Монголын Төв банк, төрийн өмчит банкны эзэд нь өөрсдөө “мөнгө хүүлэгчид” байгаа нь үнэхээр ичгүүртэй хэрэг билээ. Мөн Монголбанк, Төрийн банк, Хөгжлийн банкны удирдлагууд чухам ямар эх үүсвэртэй мөнгийг ББСБ-аараа “хүүлж” байгааг хууль хяналтын байгууллагууд шалгах нь зүйд нийцэх биз ээ. Энэхүү мэдээллийг бид Монгол Улсын компанийн тухай хуулийн 10.2.-т зааснаар “Компанийн оноосон нэр нь бусад компани, өөр хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардаагүй байх бөгөөд компани оноосон нэрээ бүртгэх байгууллагад бүртгүүлснээр түүнийг хэрэглэх онцгой эрхтэй болно” гэсний дагуу зөвхөн нэр давхцуулан олсон мэдээлэл болно.

эх сурвалж "Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com