Хоол хүнс нь хүний организмын физиологийн нэн чухал хэрэгцээ юм. Хүний бие организм маш нарийн динамик тэнцвэр бүхий 60 их наяд эд эсээс бүтдэг. Эдгээрээс хором тутам хэдэн зуун мянган эд эс үхэж, мөн төдий хэмжээний эд эс урган төлжиж байдаг. Хүн амьдралынхаа туршид алдсан энерги, эд эсийн нөхөн хангалтаа зөвхөн хоол тэжээлээр дамжуулан гадаад орчноос нөхөж авдаг. Өөрөөр хэлбэл хүний эд эсийг бүтээгч “барилгын үндсэн материал”-нь хоол, хүнс мөн. Иймд зарцуулсан энерги, алдагдсан эд эсээ гүйцэд нөхөж чадахуйц илчлэг агуулсан хоол тэжээл, амин дэм хэрэглэх шаардлагатай.
Гэвч хүмүүс өдөр тутмын хоол хүнснээсээ өөрийн авах ёстой шим тэжээлээ бүрэн авч чадахгүй байгаагаас болж аливаа өвчин эмгэг тусах нь нэмэгдэж, богино наслах гол шалтгаан нь болдог. Эдүгээ эрдэмтэд хүн хөгшрөлөөс биш өвчнөөс болж хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна гэж үзсээр байгаа.
Ийм ч учраас дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд хүн амынхаа амин дэмийн дутагдлыг нөхөх зорилгоор сүүлийн жилүүдэд Биологийн идэвхэт хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх болжээ. Энэ нь байгалийн буюу ургамал, жимс, үр тариа, мөн малын гаралтай органик түүхий эдийг био инженерийн түвшинд амин дэмийн чанарыг нь алдагдуулахгүйгээр гарган авсан хүний биеийн амин дэм бодисын солилцоог тэнцвэржүүлэх цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.
Биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хүн өөрийн биеийг “Цэвэрлэх”, витамин эрдэс бодис, амин дэмийг “Нөхөх”, бие организмаа “Сэргээх” цаашлаад аливаа хорт хавдар, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр тутам хэрэглэх шаардлагатай аж. Энэ талаар “Ворлд органик фүүдс” компанийн захирал С.Өлзийдэлгэртэй ярилцлаа. Тэрбээр органик хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо албан ёсны эрхтэй импортлон оруулж ирдгээс гадна энэ оноос “Эника” брэндийн амин дэм үйлдвэрлэн, экспортлохоор ажиллаж байна.
-Биологийн идэвхэт хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг Монгол компани олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж, экспортлох гэж байгаа нь бахархалтай сайхан мэдээ байлаа. Танай бүтээгдэхүүний онцлог нь юу вэ?
-Бид 11 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. Биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ихэвчлэн шахуургын эсвэл кольтпрессийн аргаар гарган авдаг ч энэ нь хүнд металлыг ялгаж чаддаггүй сул талтай. Харин Эника-г бүтээж буй Со2 технологи нь нүүрсхүчлийн аргаар түүхий эдийг эсийн түвшинд боловсруулан үрнээс шимт бодисыг гарган авдаг тул хорт бодис, хүнд металлыг тусгаарладаг давуу талтай.
-Биологийн идэвхит амин дэмийг хүн зайлшгүй хэрэглэх ёстой гэдэг. Та энэ талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
-Бид өдөр тутамдаа органик, байгалийн хүнс хэрэглэх ёстой. 1970-аад оноос хойш хүн амын хүнсний хэрэглээг хангахын тулд бордоогоор “зодож” жилийн дөрвөн улиралд ургац авдаг болжээ. Энэ нь зарим талаараа генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн элбэгших шалтгаан болсон байна. Энэ байдлаар нэлээн олон жил болсон ч сүүлийн арваад жил хүн органик хүнсээ хэрэглэхгүй бол эрүүл мэнд хохирох нь гэдгийг олж харсан. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний хор хөнөөл их байгааг эрдэмтэд ч тогтоолоо. Хүн эрүүл урт удаан амьдрах нь идэж, ууж байгаа хоол хүнснээсээ 75-85 хувийн хамааралтай. Эрдэмтэд хүнийг 150 наслах боломжтой гэдэг. Хамгийн ихдээ япончуудын дундаж наслалт ная гаруй байгаа байх. Тэгэхээр эрүүл байхын тулд органик хүнс хэрэглэхийн зэрэгцээ шаардлагатай шим тэжээлээ хангалттай авах хэрэгцээ тулгарсан байна. Бид дан органик хүнсээ хэрэглэсэн ч зарим төрлийн шим тэжээл нэгэнт их хэмжээгээр дутагдчихсан байгаа бол дан хүнсээр нөхөх боломжгүй. Тэгэхээр амин дэм, шим тэжээлийг нэмэлтээр хэрэглэх ёстой болжээ.
Би “World organic foods ХХК”-иа нээгээд есөн жил ажиллах хугацаандаа хооллолтоосоо шалтгаалаад өвчилсөн, цаашдаа зөвхөн хоол хүнсээрээ эрүүл мэнддээ шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүй байгаа олон хүнтэй уулзсан. Уг нь хоол хүнснээс авсан шим тэжээл хамгийн удаан хугацаанд биед байдаг давуу талтай. Тиймээс амин дэм хэрэглэхдээ хүнсний бүтээгдэхүүнээс гаргаж авсан амин дэм хэрэглэх нь илүү шимэгдэж, бодисын солилцоог түргэсгэх ач тустай.
-Биологийн идэвхэт хүнсний бүтээгдэхүүнийг ярихаар эм эсвэл сүлжээний бүтээгдэхүүн гэж ойлгодог. Энэ буруу хандлагад ямар тайлбар өгөх вэ?
-Шим тэжээлээ нэмэгдүүлэхийн тулд бид хэдэн килограммаар нь ногоо идэж, уух боломжгүй. Тэгэхээр органик амин дэмээр л үүнийг нөхөх боломжтой. Тухайлбал 2-3 кг маалингын үр идээд авах шим тэжээлийг нэг капсулд багтаагаад санал болгож байгаа бүтээгдэхүүн бол “Эника”. Маалингын үрийг зохих хэмжээгээр идэхэд өдөрт шаардлагатай шим тэжээлийн 10-20 хувийг авч болох юм. Залуу организм бол шим тэжээл дутагдах нь бага ч 25 наснаас хойш бол хоол тэжээлийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Ийм чухал хэрэгцээтэйг нь судалж мэдсэнийхээ дараа би 11 цуврал тосон шим тэжээл гаргасан. Монгол оронд ургадаг, бидний биеийн онцлогт тохирсон чацарганыг түүхий эдээрээ сонгосон. Энэ жимс 190 гаруй шим тэжээл агуулдгаас гадна омега7 гэхэд жимсний төрлөөс ганцхан чацарганад байдаг. Та бидний мэдэх омега 3, 6, 9-өөсөө илүү амин дэм гэсэн үг. Ургамлаас гаралтай учраас веган хоолтон идэж болно. Ингээд бид чацарганаас хоёр төрлийн тос гаргаад авсан. Омега болон B-гийн төрлийн витаминыг хаанаас хамгийн цэвэр гаргаж авах вэ гэж судалсаар маалинга, яншуй, анар, хулууны зэрэг үрийг сонгосон. Тосон хэлбэртэй учраас ханаагүй энэ тос биед шингээд маш сайн тээвэрлэгч болж, бодисын солилцоог сайжруулдаг.
-Анх яагаад ийм бүтээгдэхүүн хийе гэж бодсон бэ?
-Тайваниас санал тавьсан юм. Эхэндээ Монголынхоо нэг ч гэсэн компанийг холбоод зуучилчихъя гэж бодсон боловч олон улсын шаардлагад нийцэж, экспортлох бүтээгдэхүүн байгаагүй. Ингээд сүүлийн гурван жил судалж явсаар бүтээгдэхүүнээ гаргаж нээлтээ хийчихлээ. Түүхий эд материалаа Турк рүү гаргаж үйлдвэрлээд 6-7 улсад экспортлох гэрээ хийж байгаа. Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг экспортолохын тулд Монголоосоо зөвшөөрөл авна, тухайн улсын стандартыг хангах, зөвшөөрөл авах үйл явц 6-8 сар үргэлжилдэг. Одоо яг энэ шатандаа явж байна. Солонгос, Хятад, Тайвань гэх мэт улс орон бий.
Манай бүтээгдэхүүн GMP буюу эм үйлдвэрлэх хэмжээний стандарт хангасан үйлдвэрт хийгддэг. Мөн ISO HAССP ч хангасан. CO2 технологийн тоног төхөөрөмж ч түгээмэл биш. Өртөг өндөртэй үйлдвэрлэл. Сайн чанарын стандарттай.
-Монголчууд эко хүнс хэрэглэдэг учраас өөрсдийгөө генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээс хол хөндий гэж ойлгоод биологийн идэвхэт хүнсний бүтээгдэхүүнийг түгээмэл хэрэглэдэггүй. Хэрэглэгчийн судалгаа бий юү?
-Манай орон нүүдэлчин амьдралын уламжлалаасаа суурин амьдралын хэв маягт шилжсэн. Гэвч өнөөг хүртэл суурин амьдралын хоол хүнсний зөв хэрэглээнд шилжиж чадаагүй байгаа нь хүн ам бүхэлдээ амин дэмийн дутагдалд орох, буруу хооллолтоос үүдсэн хүнс тэжээлийн томоохон асуудалтай улс болон хувирахад нөлөөлж байгаа юм.
Ийм учраас та болон таны гэр бүлийн гишүүд өөрт дутагдаж байгаа витамин, амин дэм, эрдэс бодисоо нөхөхийн тулд Биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг тогтмол бөгөөд зөв зохистой хэрэглэж сурах нь хамгаас чухал юм.
-Ямар улс, оронд ийм төрлийн бүтээгдэхүүнийг түгээмэл хэрэглэдэг вэ?
-Хамгийн их хэрэглээтэй нь Америк, Канад. Тэд атга, атгаар нь ууж хэрэглэдэг болжээ. Азиудаас Япон, Тайвань, Солонгосчууд байнга хэрэглэдэг болжээ. Тэд хоол тэжээлээсээ гадна хэрэгцээт шим тэжээлээ нэмэлт бүтээгдэхүүнээс авдаг учраас өндөр насалж байна.
-Өртөг өндөртэй учраас энэ салбар луу хүн болгон ордоггүй байх аа?
-Органик хүнс хадгалах хугацаа богинотой. Дөрвөн улиралд органик байлгах гэж тариалангаа байнга манадаг. Бусдаас хүнд бизнес. Мөнгөтэй хүн болгон үүнийг хийхгүй. Бараг ашиггүй. Би ч гэсэн есөн жил хийгээд ашиг олоогүй л байна. Гэхдээ нэгэнт энэ чиглэлээр явчихаар гарч чадахгүй юм. Өөрийнхөө хүүхдэд зөв чихрээ өгчхөөд айлын хүүхдэд жирийн чихэр өгч чадахгүй байна. Тийм болохоор тууштай энэ ажлаа хийж байна. Уг нь би нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. 15 жил хүнсний үйлдвэрт ажилласан. Түүнээс хойш бас л эрүүл хоол хүнс гээд л явна. Заримдаа шантраад зогсоохыг хүсдэг ч байнга хэрэглэдэг болсон цөөн ч атугай хэрэглэгчдээ бодоод өөрчилдөггүй. Тайваньд энэ чиглэлээр ажилладаг хүмүүс нэгнээ дэмжиж, нэгдсэн зохион байгуулалттай ажилладаг юм билээ. Тэр хүмүүс ийм бизнес эхний 10 жилдээ ашиг олдоггүй гэж хэлсэн нь үнэн бололтой. Гэхдээ нэгэнтээ ийм сайхан зүйл хийж бүтээчхээд зогсох эрхгүй л боллоо доо.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"