Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭС, АМИН ДЭМ ЯМАР ҮҮРЭГТЭЙГ ТА МЭДЭХ ҮҮ

 Эрдэс, амин дэм эсийн доторх биологийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүний биед эрдэс, амин дэм дутагдвал эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар архаг эмгэг үүсгэх эрсдэлтэй. Тэр дундаа жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, нярай, бага, өсвөр насныхан, цагаан хоолтон, өндөр настнууд, архаг хуучтай хүмүүст эрдэс, амин дэм илүү дутагдалтай байдаг байна. Улс орны эдийн засгийн байдал, газар зүй, цаг агаар, зан заншил, хоол хүнсний бүтэц ялгаатай учир эрдэс, амин дэмийн хэрэгцээ, хоол тэжээлээр авч байгаа хэмжээ харилцан адилгүйг олон улсад хийгдсэн судалгаанаас харж болно.
Мөн биед шаардагдах хэмжээ нь тухайн хүний нас, хүйс, биеийн жин, өндөр, улирал, ажлын нөхцөл гэх мэт олон хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөнө. Жирэмсэн үед эмэгтэй хүний биед физиологийн олон өөрчлөлтүүд явагддаг. Эхийн хэвлийд ураг хэвийн өсч бойжиход шаардагдах хүчилтөрөгч, уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс давс, амин дэм эхийн цусаар дамжин жирэмслэлтийн хэвийн үйл ажиллагаа явагдаж, ураг хэвийн өсөх нөхцөл хангагддаг байна.

АМИН ДЭМ: Бодисын солилцоо хэвийн явагдахад АМИН ДЭМҮҮД чухал үүрэгтэй. Үүнд С, A, В1, Д, Е, К, РР чухал үүрэгтэй. С амин дэмийн хэрэгцээ ердийн үеийнхээс 2-3 дахин ихэсч, үр хөврөлийн бүрхүүл, ихэс үүсэх, ургийн хэвийн хөгжлийг хангана. А амин дэм ургийн өсөлт, В1 мэдрэлийн үйл ажиллагааг зохицуулахад, Д тулгуур эрхтэн, ясны хөгжилд, Е жирэмслэлт хэвийн явагдах нөхцөлийг тус тус хангахад оролцдог. Жирэмсэн үед цусны эргэлтийн тогтолцоонд өөрчлөлт гарч, зүрх цусаа шахах үйл ажиллагаа ердийн үеийнхээс 30-50 хувь нэмэгдэж, цусны сийвэнгийн эзлэхүүн нэмэгдэж, цусны улаан эсийн тоо харьцангуй цөөрснөөр уураг, микроэлэмент багасдаг байна. Эхийн биед жирэмслэлттэй холбоотой эрдэс, амин дэмийн хэрэгцээ ихэсдэг. Шаардлагатай эрдэс, амин дэмийг ураг эхийн цусны эргэлтээр дамжуулан авна. Тиймээс хүний хөгжлийн нарийн үе шат хөврөл, ургийн хөгжлийн үед эрдэс, амин онцгой үүрэгтэй учраас жирэмсэн үеийн эхийн хооллолт маш чухал асуудал байдаг.
В: В1, В2, ВЗ, В5, В6 багтана. В1 дутагдлын үед хоолны дуршил буурах, жин хасагдах, цочромтгой, тайван бус, хүнд хэлбэрийн дутагдлын үед булчин сулрах, хавагнан зурхний үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж илэрч болно. В1 гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, буурцаг, талх, их агуулагддаг байна.
А: Амин дэм нь эрхтэн, эд хэвийн өсөлтөд чухал ач холбогдолтой. Арьс, салстын нөхөн төлжих үйл ажиллагааны явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Дархлаа идэвхжүүлэх, нүдний хараа, сонсгол, үнэрлэх, хүрэлцэх эрхтэн зөв үйл ажиллагаа. харааны пигмент үүсэх, өөх тос, уургийн нийлэгжилт нь бодисын солилцоонд оролцдог. Жирэмсэн үед цусны улаан эсийг нөхөн дэмжих, амьсгалын зам, нарийн гэдэсний салстын үйл ажиллагааг хангана. Загасны тос, элэг, бөөр, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүнд агуулагдана. Жирэмсний үед витамин А илүүдэл төв мэдрэлийн тогтолцоо, зүрх, бөөр, нөхөн үржихүйн ургийн эрхтэн, мөчид нь гажиг үүсгэх эрсдэлтэй.
Д: Биед хоол тэжээлийн хамт, нарны гэрлийн нөлөөгөөр үүсч, ясны солилцоонд оролцон сийрэгжилтээс хамгаална. Д амин дэм дутагдсанаас хоол боловсруулах замаар кальци, фосфорын шимэгдэлт буурч, бие махбодын яс зөөлрөх өвчин юм. Д амин дэмийн дутагдлын үед умайн гөлгөр булчинд нөлөөлж ураг өсөлтгүй болох, яс үүсэн хөгжих үйл ажиллагаа алдагдан яс зөөлрөх, мөчид тулгуур эрхтний хөгжлийн гажиг үүсэх эрсдэлтэй байдаг.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com