Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Монгол, БНСУ-ын иргэдийн виз, хугацааны талаарх шинэчилсэн мэдэгдэл

“COVID-19” вирусийн тархалтын улмаас Монгол Улсын Засгийн газар 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал БНСУ-Монгол Улс хоорондын зорчигч тээврийн бүх нислэгийг түр хязгаарлах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой нэгдсэн мэдээлэл гаргажээ.
1. Монгол улсад байгаа Солонгос иргэдийн аяллын болон удаан хугацаагаар оршин суух визний тухай
Аялал зэрэг түр хугацаагаар оршин сууж байгаа иргэд нислэг цуцлагдсанаас үүдэн Монгол Улсын хилээр гарч амжилгүй визний хугацаа дууссан бол Монгол улсын Гадаадын иргэн, харьяатын газарт очиж оршин суух хугацаагаа сунгуулна. Монгол Улсад суралцдаг Солонгос улсын оюутны хувьд, түр хугацаагаар БНСУ-руу яваад, нислэг цуцлагдсантай холбоотойгоор Монгол Улсад буцаж ирж амжилгүй оршин суух хугацаа дууссан тохиолдол гарч болно. Тус асуудлын талаар хэлэлцэж байгаа тул шийдвэр гарсан даруй мэдэгдэнэ.
2. Монгол иргэдийн БНСУ-д зорчих аяллын болон урт хугацаагаар оршин суух визний тухай
БНСУ-д суралцдаг (Бакалавр, магистр, доктор зэрэг хамгаалах) оюутан Монгол улсдаа түр ирсэн боловч нислэг цуцлагдсанаар БНСУ-руу буцаж амжаагүй оршин суух хугацаа дууссан тохиолдолд (Жич : хэлний бэлтгэл хамаарахгүй) Тухайн оюутан өөрийн сурч буй сургууль руу холбоо барьж оршин суух хугацаагаа сунгуулах хүсэлтийг БНСУ-ын Хууль зүйн яамд дамжуулах хүсэлт гаргаснаар, тус сургууль Хууль зүйн яам уруу хүсэлтийг илгээж тус оюутны оршин суух хугацааг сунгана.
Сургуулиас бусад урт хугацааны оршин суух визтэй иргэн Монголд түр хугацаагаар ирж, нислэг цуцлагдсанаар БНСУ-руу буцаж амжаагүй оршин суух хугацаа дууссан тохиолдолд Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-д виз мэдүүлж, зорчих шаардлагатай
3. Богино хугацааны виз (C ангилал)-ээр зорчиж, нислэг цуцлагдсанаар Монгол руу буцаж амжаагүй визний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд
БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх, гадаад иргэний газар очиж <хилээр гарах хугацааны сунгалт> хүсэлт гаргана.
4. БНСУ-ын виз авсан боловч, БНСУ-руу зорчиж амжилгүй визний хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд
Сургалтын виз авсан боловч БНСУ руу зорчиж амжилгүй визний хүчинтэй хугацаа дууссан бол БНСУ-ын Засгийн газраас гаргасан журмын дагуу дахин сургалтын виз мэдүүлнэ.
5. БНСУ дахь COVID-19 вирусийн байдал намжсаны дараа (хугацаа тодорхойгүй) “Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ”-ээс өөр материал шаардахгүй болж хөнгөвчлөх төлөвлөгөөтэй байгаа ба албан ёсоор хэрэгжиж эхлэхээс өмнө бол бүх материалыг журмын дагуу бүрдүүлж виз мэдүүлэх боломжтой.
Сургалтын визээс бусад ангиллын виз аваад БНСУ-д зорчиж амжилгүй визний хүчинтэй хугацаа дууссан бол виз дахин мэдүүлэх шаардлагатай.
Хууль бусаар оршин сууж байгаа иргэн өөрийн хүсэлтээр буцах гэж байгаа боловч, нислэг цуцлагдсанаар буцах өдрөө тогтож чадахгүй байгаа бол: Нислэг хязгаарласан хугацаанаас хойших боломжтой өдрийг сонгож билетээ аван, Хилийн шалган нэвтрүүлэх, гадаад иргэний газар очиж, өөрийн хүсэлтээр буцах болсныг мэдэгдэнэ.
6. (Бусад) виз мэдүүлэг болон визний хариу олгох тухай
Гуравдагч орноор дамжин БНСУ-д зорчих гэж байгаа тохиолдолд:
- Виз мэдүүлсэн төлөөлөн гүйцэтгэх байгууллагад яаралтай хариу олгохыг хүссэн хүсэлтээ тавина.
Гуравдагч орноор дамжин өнгөрөх онгоцны тасалбарыг нотлох бичиг баримтаар өгнө.
Анхаарах зүйл: Өмнө авсан визний хүчинтэй хугацааг сунгах эсвэл өөрчлөх боломжгүй. Виз мэдүүлэгч өөрөө нислэгийн хуваарь болон өөрийн төлөвлөгөөг харгалзан үзэж виз мэдүүлэх. COVID-19 вирусийн тархалтаас үүдэн нислэг хязгаарласан хугацаа дахин хойшлогдсон тохиолдолд, тус хугацаанд визний хүчинтэй хугацаа дууссан бол тухайн визийг хэрэглэх боломжгүй болох ажээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com