Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Дорноговь аймгийн иргэдэд гадуур гарахгүй байхыг анхаарууллаа

Коронавирусын халдвар илэрсэн Франц улсын иргэнийг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах ажилчдын байранд нь тусгаарласан.

Нөхцөл байдалтай холбоотойгоор тус аймгийн Засаг даргын тамгын газраас ард иргэд шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх, гарын болон ахйун ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийх, амны хаалтыг хэрэглэх, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэний үүргээ биелүүлэхийг нийт ард иргэдэд анхаарууллаа.

“Улаанбаатар хотоос ирсэн Улаанбадрах сумаас 70 км-т орших “Бадрах Энержи” ХХК-ийн “Зөөгч-Овоо” ажилчдын байранд ирсэн Франц улсын 57 настай эрэгтэй халуурсан” гэх 3-р сарын 08-ны өдрийн дуудлагын дагуу газар дээр нь ажиллаж, шинжилгээг ХӨСҮТ рүү илгээсэн. Шинжилгээний хариу өнгөрсөн шөнө 02:00 цагт коронавирус илэрч, аймгийн Онцгой комиссоос яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна.

Тус иргэн 2020 оны 03-р сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод “Буянт-Ухаа” олон улсын онгоцны буудалд бууж, 3-р сарын 07-ны өглөө Сайншанд суманд галт тэргээр ирж, Улаанбадрах суманд байрлах “Зөөгч-Овоо” ажилчдын байр руу шууд явсан маршруттай байгаа бөгөөд ажилчдын байранд нь тусгаарласан.

Аймгийн Онцгой комиссын зүгээс коронавирусын халдвар илэрсэн иргэнтэй 1-р зэрэглэлийн хавьтагч иргэдийг тусгаарлаж, 2, 3-р зэргийн хавьтагчдыг илрүүлж, тусгаарлаж байна.

Мөн аймгаас орох, гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, спорт зал, фитнесс, клубуудыг тодорхойгүй хугацаагаар хаах, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж өндөржүүлсэн бэлэн байдлыг эрчимжүүлэх, Улаанбадрах суманд байрлах “Зөөгч овоо” ажилчдын байранд пост нэмж, шаардлагатай хүнс, ахуйн хэрэглэлийн нөөцөөр хангах, аймгийн хүнсний нөөцийг судалгааг яаралтай хийж, хүнсний хомстлоос урьдчилан сэргийлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэн нэгдсэн удирдлагаар хангуулахаар ХӨСҮТ-ийн нарийн мэргэжилтэн татан ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргаж буй шийдвэр, онцгой байдлын дэглэмийг зөрчсөн ажилтан албан хаагч, иргэдэд хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо гэж Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com