Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
П.Цагаанхүү : Онгоцоор цуг ирсэн хүмүүсээс Сэлэнгэ, Орхон аймаг руу явсан хүмүүс ч байна

 Засгийн газрын хуралдаанд оролцсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга П.Цагаанхүүгээс мэдээлэл авлаа. 

МХЕГ-ын дарга П.Цагаанхүү “Өглөөний 04:00 цагаас эхлээд тухайн хүний явсан газрыг тодорхойлох ажил хийгдэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага, ЭМЯ, ХӨСҮТ-ээс тодорхой ажлууд үргэлжилж байна. Халдвар авсан тухайн иргэн нь энэ сарын 2-нд ирээд Баянгол зочид буудалд байрласан. Мөн ойролцоо байрлах Ариг, КFC, Веранда гэх мэт рестораноор үйлчлүүлсэн байна. Бүх явсан газруудаар нь хяналт шалгалт явуулж байгаа. Онгоцоор нийт 121 хүн ирсэн. Тэдгээр иргэдтэй холбоо тогтоох, тусгаарлалтад авах ажил үргэлжилж байна. Онгоцоор хамт ирсэн иргэдийн зарим нь хөдөө орон нутаг руу явсан байна. Сэлэнгэ, Орхон аймаг руу явсан хүмүүс ч бий. Өнөөдөр өглөө Оюутолгойд очсон хүн ч байна. Шуурхай арга хэмжээ авч, холбоо тогтоож, тусгаарлах ажил хийгдэж байна.

Эрүүл мэндийн сайдын захирамжаар Ажлын хэсэг өглөө гарч Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажиллахаар явсан. Халдвар авсан иргэн нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Бадрах Энержи” компанийн кемпэд тусгаарлагдсан. Тус компани нь хоёр кемптэй. Зөөгч овоо кемпэд түүнийг тусгаарласан. Бид хуулийн хүрээнд хяналт шалгалтыг чангатгаж ажиллаж байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
9 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com