Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Итали улс дахь Монгол Улсын ЭСЯ анхааруулга гаргалаа

 Итали Улсын Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээр тус улсын бүх газар нутаг, засаг захиргааны нэгжийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, олон нийтийн арга хэмжээ, бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл зогсоохоор болсон.

Уг шийдвэр гарсантай холбогдуулан Итали улс дахь Монгол Улсын ЭСЯ иргэддээ хандан зөвлөмж, анхааруулга гаргасан байна.

Үүнд:

Итали улсын төрийн байгуулагын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд иргэдийн хүнсний хангамжийг хэвийн түвшинд байлгахад онцгой анхаарч, бараа эргэлт, шуудан холбоо, худалдааны тээвэрлэлтийг энгийн горимоор явуулна.

Мөн олон улсын нислэг хуваарийн дагуу явагдах бөгөөд хурдны зам, орон нутгийн нийтийн тээвэр, галт тэрэгний замын хөдөлгөөнд хүчний байгууллага хяналт тавих аж. Иргэд зөвхөн онцгой тохиолдолд тусгай маягт бөглөн хот хооронд зорчих эрхтэй. Ингэхдээ:

1. Эрүүл мэндийн шалтгаанаар,
2. Албан ажлаар /муж, хот захиргааны албан ёсны бичигтэй/,
3. Зайлшгүй шаардлагаар дэлгүүрээр үйлчлүүлэх,
4. Аялал жуулчлалын зорилгоор ирсэн гадаадын иргэн эх орондоо буцах тохиолдол тус тус хамаарна гэжээ.

Италийн Дотоод хэргийн яамнаас гаргасан тусгай маягтыг ЭНЭ линкээр татаж авах бөгөөд тус улсын Засгийн газраас иргэн бүрт гэртээ байж, гаргасан шийдвэрийг хүндэтгэн биелүүлэхийг уриалав.

Монгол Улсад шинэ төрлийн коронавирус (covid-19)-ын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас  

  1.  Улаанбаатар-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Берлин-Улаанбаатар, Улаанбаатар-Нурсултан-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн хоёр талын хуваарьт нислэгийн 2020 онй 3 дугаар сарын 11-ний өдрийн 12:00 цагаас 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох,
  2.  Монгол, Оросын хилийн авто замын хилийн боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд болон ОХУ-аас Монгол Улс руу зорчих гадаадын иргэн, харьяалалгүй хүний зорчих хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагаас 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоох зэрэг шийдвэр гаргасан. 

Тиймээс Итали улсад аялал жуулчлалын болон 90 хүртэлх хоногоор түр оршин суух эрхийн хугацаа нь дээрх шийдвэрт дурдсан хугацаанд дуусаж байгаа Монгол Улсын иргэд 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөрт багтаан Элчин сайдын яамны шуурхай утас (+39 389 063 4886) болон Mongolian Embassy Italy фэйсбүүк хуудсаар яаралтай холбогдохыг анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com