Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Б.Энх-Амгалан: Зээлээр 800 сая ам.долларын өртөгтэй гүүрэн зам барина

 Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээТэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг шийдвэрлэлээ. Энэ нь хотын түгжрэлийн бууруулахад чиглэсэн ажлууд юм. Үүнд 6-12 метрийн өндөрт, нийтдээ 13 км-ийн урттай хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй хоёр түвшний замын байгууламжийг барина. Ингэснээр түгжрэл 46.5 хувь буурч, агаарын бохирдлыг 20 хувь багасна гэж тооцоолж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар. Энэ зам бол хоёрдугаар түвшний зам. Тиймээс төлбөртэй. Нэг тээврийн хэрэгслээс 1 ам.доллар хураах бөгөөд зургаан жилийн дотор зээл болон зээлийн хүүг нөхнө гэж үзэж байна. Энэ зам нь сансрын аюулгүйн тойргоос зүүн дөрвөн зам, урагшаагаа нарантуул, дүнжингарав, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хан-уул дүүрэг, нарны гүүрээсээ дөрвөн зам, гэсэр сүм 100 айл гээд бүтэн тойрог явна. Замыг барихын тулд орон нутгийн төсвөөс мөнгө гаргахгүй бөгөөд концессын гэрээгээр 25 жилийн хугацаатай хийгдэж байгаа төсөл" гэж хэллээ. 

Мөн тэрээр хоёрт дүүжин тээврийн хэрэгсэл хийнэ гэдгийг хэлсэн юм . Энэ нь нийтдээ 60,7 сая еврогийн өртөгтэй. Зээлийн хэлэлцээр нь 40 жилийн хугацаатай жилийн дунджаар 1 хувийн хүүтэй. Замын маршрут нь баянхошуу, ханын материал, 3,4-р хороололын эцэс хүртэл нийтдээ 4,9 км урттай аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com