Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Б.Энх-Амгалан: МИАТ-ын онгоцоор иргэдээ авахаар ажиллаж байна

Олон улсын нислэгийг түр зогсоосонтой холбоотойгоор Гадаад харилцааны яамаар дамжуулан Москва, Турк, Солонгос, Япон улсад байгаа иргэдээ МИАТ-ын онгоцоор татаж авахаар төлөвлөн, ажиллаж байна гэдгийг Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ.

Тэрбээр “Өнөөдөр 06:40 цагт Аэрофлотын онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардсанаар Монгол Улс руу ирэх олон улсын нислэг зогссон байгаа.

Монгол Улс иргэдээ бололцоо, боломжоороо татаж авна. Бүгдийг нь нэг дор татан авахад хэцүү. Тиймээс УОК-ын гаргасан шийдвэрийн дагуу Өндөр настай, жирэмсэн, нялх хүүхэдтэй, эмчилгээнд орсон тэнхрэх шаардлагатай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг түрүүлж татан авна. Эдгээр хүн тухайн улсад суугаа Элчин сайдын яам болон Консулын газарт хандах хэрэгтэй” гэсэн юм.

Өмнө нь Япон, Солонгосоос манай улсын иргэдээс эх орондоо яаралтай ирэх хүсэлт олноор ирж байгаа гэдгийг мэдээллэж байсан билээ. Энэ хүсэлтийн дагуу УОК-оос уг шийдвэрийг гаргасан юм. 

Харин агаарын карго, транзит тээвэр хэвийн үргэлжилж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
9 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com