Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Я.Буянжаргал: Өнөөдөр 09:30 цагт Франц иргэнийг ХӨСҮТ-д авчирсан

Эрүүл мэндийн яамнаас коронавирүсийн асуудлаар ээлжит мэдээллээ өнөөдөр өглөө. Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал  “Өнөөдөр 09:30 цагт Франц иргэнийг ХӨСҮТ-д авчирсан. Тээвэрлэлтийн явцад хүндрэл гараагүй. Франц иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Гэхдээ амин үзүүлэлтүүд нь тогтвортой байна. Эмч нарын баг зөвлөлдөж, Францын иргэнийг нийслэлд авчрах нь зөв гэж үзсэн. Мөн бид Ухань хотын эмч нартай онлайн уулазлт хийж, эмчилгээний аргазүйн талаар ярилцахаар бэлтгэж байна” гэж хэллээ.

Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 9-нд тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Францын иргэний нэгдүгээр хавьтагч 98 хүнийг гуравдугаар сарын 10-нд тусгаарлаж лабораторийн шинжилгээ хийж байна. Эхний 23 хүний шинжилгээний хариу гарсан, халдвар илрээгүй. Францын иргэний биеийн байдал одоогоор хүндэвтэр байна. Биднийг дэлхий нийт харж байгаа. Тиймээс эрүүл мэндийн байгууллага үүргийнхээ дагуу бүхий л боломжоо дайчлан эмчлэх болно. 

Үүний дараа ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг хүргэлээ. Тэрээр "Турк, Монгол, Ямайка, Бруней зэрэг дэлхийн 14 оронд халдвар өнгөрсөн хоногт шинээр бүртгэгдлээ. БНСУ-д халдвар буурах хандлагатай бөгөөд өнгөрсөн хоногт 130 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Италид өчигдөр орон даяар хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. ДЭМБ-аас цар тахлын эрсдэл бодит аюул болж байгааг анхаарууллаа. Гэхдээ халдварыг тогтоон барих боломжтой нь харагдаж байна" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com