Гуравдугаар сарын 6-ны өдөр ДЭМБ-ын ажилтнуудтай албан уулзалт хийсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын шинэ коронавирус илрүүлэх шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарсан байна.
ДЭМБ-ын төлөөлөл манай улсад ажилласан бөгөөд тэд шинэ коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн. ДЭМБ-ын төлөөллийн шинжилгээний хариу ч мөн сөрөг гарсан гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.