Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
А.Амбасэлмаа: Шинжилгээний хариу ар араасаа удахгүй гарна

ЭМЯ-ны ээлжит хурлаа өнөөдөр хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “40 орчим хүний бүрэлдэхүүнтэй халдвар судалгаа хийх баг хоёр шөнө нойргүй хонож, нийт 338 хүнээс асуумж, судалгаа авч ажиллалаа. Энэ дотроос 171 хүнийг ойрын хавьтал гэж авч үзэж тусгаарласан.

Үүнээс Улаанбаатар хотод 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд Дорноговь аймагт халдвартай хүнтэй вагонд сууж явсан 28 хүнийг аймгийн төвд нь ажиглалтад тусгаарлагдсан.

Мөн камп дээр нь 64 хүнийг ойрын хавьтал гэж үзэж тусгаарласнаас гадна Орхон, Сэлэнгэ, Увс аймаг болон Налайх дүүрэгт хүмүүс тусгаарлагдсан байгаа. Тэдгээр хүний шинжилгээний дээжийг авсан, зарим нь ирж байгаа. Одоогоор нийтдээ 171 хүний шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 23 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр шөнийн 23:00, 00:00 цагт ар араасаа ирсэн хүмүүсийн шинжилгээ удахгүй гарна.

Шинжилгээний хариу гарах цагийн асуудлын хувьд тодруулж хэлэхэд, бид дэлгэрэнгүй шинжилгээ хийж, бусад томуугийн вирусийг илрүүлэх, хүндэрсэн хатгааны шинжилгээ хийх бол тухайн хүний шинжилгээний хариу 24 цагаас дээш хугацаанд ч гарч болдог. Энэ бол мэргэжлийн ажил. Мөн өнөөдөр гүнзгийрүүлсэн судалгаа хийгдэх бөгөөд тухайн халдвар Франц иргэнийг хаагуур явсныг дахин нарийн тодорхой болгож, хавьтлын хавьтлуудыг цааш судална" гэж хэлсэн юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com