Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Зуны олимпын гал асаах ёслол Грект үзэгчгүй болно

 Зуны Токио-2020 олимпын наадмын гал асааж, шилжүүлэн өгөх ёслолыг шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас болоод үзэгчгүй зохион байгуулна гэж Грекийн Үндэсний олимпын хорооны хэвлэлийн алба мэдэгдсэн байна. Энэ сарын 12-нд байгуулахаар төлөвлөж байгаа ёслолд ойролцоогоор 100 хүн оролцоно, хэвлэл мэдээллийнхэнд ч хаалттай гэжээ. “Олимпын гал асаах ёслол үзэгчгүй, зөвхөн Олон улсын олимпын хороо, Токиогийн олимп зохион байгуулах хорооны төлөөлөл 100 хүн л оролцоно” гэж мэдэгдэлд дурдаад олимпын гал асаах ёслолд ирэх хотуудын дарга нар, албаны хүмүүст Эрүүлийг хамгаалах яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний байгууллагын заавар зөвлөгөөг нарийн мөрдөхийг уриалж байна гэсэн байна.
Арга хэмжээ төлөвлөсөн хугацаандаа болно, болгоомжлох үүднээс оролцох, сургуулилт хийх хүмүүсийн тоонд өөрч­лөлт оруулсан, бас үзэгчгүй зохион бай­гуулна гэж үүний өмнө мэдэгдэж байсан. Зуны олимп ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний өдрүүдэд Японы нийслэл Токиод болно. Шинэ төрлийн коронавирусийн халдвараар Грекийн 66 хүн өвчлөөд байгаа юм. 

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com