Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Төв аймгийн Алтанбулаг суманд хэсэгчлэн хөл хорио тогтоожээ

"Covid-19" вирусын халдвартай Франц улсын иргэнтэй хамт  онгоцоор, зэрэгцээ суудалд сууж ирсэн Англи улсын 67 настай иргэнийг Увс аймагт тусгаарлаад байгаа юм.

Тэгвэл тус Англи иргэн Увс явахаасаа өмнө Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах "Хустайн байгалийн цогцолбор газар"-т зураг авч,  нутгийн айлуудад хоноглосон байна.  

  Мөн "сovid-19"  халдвар тээгч Франц улсын иргэнтэй хамт ирсэн өөр нэгэн Франц улсын иргэн нь Хустайн нуруунд долоо хоносон байна. Ингэхдээ тухайн хоёр иргэн тус  сумын гуравдугаар багийн айлуудаар  оржээ. Тиймээс Төв аймгийн Онцгой комисс өчигдөр шөнө  хуралдаж  Алтанбулаг суманд  хэсэгчлэн хөл хорио тогтоосон, тэдний орсон айлуудын хүмүүсийг гэрийн хорионд оруулж, шинжилгээ аваад эхэлсэн байна. Өчигдөр тус сумын зургаан иргэнээс шинжилгээ авсан бөгөөд маргааш шинжилгээний хариу гарах юм байна. Одоогийн байдлаар тус сумын иргэдээс халуурсан шинж тэмдэгтэй хүн байхгүй байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com