Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Авраам Линкольн: Ерөнхийлөгчийн сонгуульд 18 удаа ялагдсан ч шантраагүй

Ц.ХАС

 Америкийн үндэсний баатар, 1860 онд сонгогдсон АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольн 1809 олны хоёрдугаар сарын 12-нд Кентукки мужид төрсөн. Тэрээр Америкийн түүхэнд боолчлолын эсрэг тууштай тэмцэгч, хамгийн шударга Ерөнхийлөгч гэдгээрээ мөнхөрч үлдсэн гайхамшигтай нэгэн. Тэр үеийн өмнөд умардын хоорондох иргэний дайн нь АНУ-ын түүхнээ хамгийн их цус урсгасан мөргөлдөөн, Америкийн ардчиллын хувьд хамгийн хүнд шалгуур болж байлаа.
Авраам Линкольн Америкийн үндэстэн төлөвшиж бий болох, улс орны хэвийн хөгжилд саад болж байсан боолчлолыг халах улмаар Нэгдсэн улс салж бутрахаас аварч Америкийн ард түмний ухамсарт түүхэн хүн болж үлдсэн юм. Түүний хүчин зүтгэлээр өмнөдөд боолчлолыг халж, өмнөд нутгийг шинэчлэх эхлэл тавигдсан.
Түүний үед ардчиллын үндсэн зарчим болох “Засгийн газрыг ард түмний тусын тулд ард түмний дундаас ард түмэн сонгож байгуулна” гэдэг зарчим төлөвшиж тогтсон гэдэг. Чухам Авраам Линкольний үед Номхон далайг чиглэсэн тив алгассан төмөр зам тавьж, дэд бүтцийн систем хүрээгээ тэлэн, банкны шинэ бүтэц бий болж, газар тариалангийн асуудлыг шийдвэрлэсэн.
Иргэний дайн дууссан ч гэсэн хар болон цагаан арьстнуудын эрхийг тэгшитгэн эрх тэгш болгох, улс үндэстнийг нэгтгэх гээд олон асуудал тулгарсан. Тухайн үед суурийг нь тавьсан ч гэсэн энэ асуудал өнөө болтол Америкийн нийгэмд тулгамдсан хэвээр л байгаа. Авраам Линкольний засаглалын дараа ч АНУ-ын эдийн засаг эрчимтэй хөгжиж ХХ зууны эхэн үе гэхэд дэлхий дахинаа тэргүүлэгч болж ирсэн юм.
Түүний хувийнх нь олон чанар улс орноо нэгтгэх, хүчирхэгжүүлэхэд ихээхэн нөлөөлсөн гэдэг. Линкольн ёс суртахууны хатуу зарчимтай, хошин шогийн мэдрэмжтэй хүн байсан ч меланхолек шинж чанартай хүн байсан гэдэг.

Америкчууд улс орных нь хөгжлийн түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн дөрвөн Ерөнхийлөгчдөө дурсгалын цогцолбор босгосны нэг нь 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольний хөшөөт цогцолбор нийслэл Вашингтон хотод нь байдаг билээ. Энэ дурсгалын цогцолборын төвд орших Линкольний суугаа том хөшөөний дээр “Өөрсдийн эв нэгдлийг хадгалсан Авраам Линкольний тухай дурсамж хүмүүсийн сэтгэл зүрхэнд байдаг шиг энэ сүмд мөнхөд хадгалагдан үлдэх болно” гэж бичсэн байдаг байна.

Авраам Линкольний тухай сонирхолтой баримтууд

1. Төрийн тэргүүний, ер нь аль нэг албан тушаалын төлөө олонтоо өрсөлдөж ялах ялагдах явдал улстөрч бүрт л байдаг. Авраам Линкольний хувьд улс төрд хамгийн олон амжилтгүй байдлыг даван туулж байж амжилтад хүрсэн нэгэн. Тэрээр төрийн янз бүрийн албан тушаалын төлөө 18 удаа өрсөлдөж ялагдаж байжээ. Өөр хэн нэгэн байсан бол шантарч хойш суух байсан биз. Харин Линкольн шантарч ухарсангүй өрсөлдсөөр 1860 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан юм.
2. Авраам Линкольн Ерөнхий командлагчийн албан тушаалыг анх бий болгосон хүн. Умард, Өмнөдийн хоорондох иргэний дайн улс орныг хямралд дагуулахын зэрэгцээ А.Линкольний улс төрийн, Ерөнхийлөгчийн байр суурийг тодорхойлох хүчин зүйл болоод байлаа. 1861 онд Форт Самтерт болсон тулалдааны дараа Авраам Линкольн өөрийн эрх мэдлээ өргөтгөж Ерөнхий командлагч гэдэг цол, албан тушаалыг хавсаргажээ. Ингэснээр тэрээр зэвсэгт хүчнээ хянадаг АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон байна.
3. Ерөнхийлөгч Авраам Линкольн ер бусын өндөр хүн байжээ, тэгээд дээр нь бортгон малгай өмсдгөөс гадна хошин мэдрэмжээрээ гойд хүн байсан гэнэ. Нэг удаа нэгэн улстөрч түүнээс “Ноён А.Линкольн та өөрөө гутлаа арчдаг уу” гэж асуухад Ерөнхийлөгч өөдөөс нь “Тийм ээ, харин та хэний гутлыг цэвэрлэдэг вэ” гэж асуусан гэдэг.
4. Авраам Линкольн маш сайн уран илтгэгч байсан гэдэг. Америкийн төр засгийн олон түүхч түүнийг АНУ-ын түүхэнд хамгийн шилдэг нь байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг байна. “Надад мод хөрөөдөхийн тулд зургаан цаг өгчих. Эхний дөрвөн цагт нь би хөрөөгөө ирлэнэ”
5. 11 настай хүүхдийн захианаас үүдээд А.Линкольн сахлаа ургуулсан гэдэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн нь үеэр 11 настай Грейс Гринвуд Беделл гэдэг охин захидал бичиж “Таны нүүр хэт туранхай болохоор сахлаа ургуулбал сайхан харагдана даа. Тэгээд ч эмэгтэйчүүд сахалтай эрчүүдэд дуртай байдаг болохоор нөхрүүддээ нөлөөлж санал өгнө, та ерөнхийлөгч болно” гэж бичсэнээр тэрээр сахлаа ургуулсан гэдэг.
6. Улстөрч, төрийн зүтгэлтэн, хожмоо Нэгдсэн улсын Ерөнхийлөгч болсон А.Линкольн тахиа зодолдуулах тун дуртай нэгэн байсан гэнэ. АНУ-ын төрийн тэргүүний хувьд сонин хобби шүү.
7. Ард иргэд онцгой шүтлэгтэй цаг үед амьдарч байсан атлаа Авраам ерөөсөө сүмд очдоггүй нэгэн байжээ. Тэрээр зүгээр л итгэл үнэмшилтэй байж хүмүүст “Сүмд биш, бурханд л итгэж түүний талд бай” гэж хэлдэг нэгэн байсан гэдэг.
8. Авраам Линкольнийг далдын хүчинтэй холбоо тогтоохыг оролдож байсан гэсэн дам яриа байдаг. Тэрээр эхнэртэйгээ хамтаар өөрийнхөө нас барсан хүүхдүүдтэй холбогдох гэж оролдож байсан гэдэг яриа бий. Хэдийгээр энэ бол ам дамжсан яриа боловч тэр цагт олон хүн, ялангуяа нэр нөлөө бүхий хүмүүс ч далдын хүчин, сүнстэй холбоо тогтоохоор оролддог байсан нь үнэн.
9. АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольнийг 1865 онд театрт үзвэр үзэж байхад нь Жон Уилкс Бут гэгч буудан хөнөөсөн.
10. Ерөнхийлөгч Авраам Линкольний шарилыг янз бүрийн шалтгаанаар 17 удаа зөөж өөр өөр газарт оршуулсан гэдэг. Энд оршуулгын газрыг нь засварлах, аюулгүй байдлын үүднээс гэхчлэн зөөсөөр байгаад нас барснаас нь хойш 36 жилийн дараа жинхэнээр нь оршуулсан байна.

Авраам Линкольнийг хөнөөсөн нь

Өмнөд мужууд 1865 оны дөрөвдүгээр сарын 9-нд бууж өгснөөр иргэний дайн дууслаа. Улс оронд өмнөдийг сэргээн босгох, хар арьстнуудыг Америкийн нийгэмд оруулж нийгэмшүүлэх гээд том ажлууд тулгараад байлаа. Дайн дууссанаас яг тав хоногийн дараа дөрөвдүгээр сарын 14-ний аймшигт баасан гарагт Ерөнхийлөгч Авраам Линкольн Фордын театрт жүжиг үзэж байлаа. Яг энэ үеэр өмнөдийн талын жүжигчин Жон Уилкс Бут гэгч Ерөнхийлөгчийн лож руу нэвтрэн орж А.Линкольнийг толгой руу нь буудсан байна. Ерөнхийлөгч тэр дороо үхсэнгүй ухаан орохгүй байсаар маргааш өглөө нь нас барсан байна.
Ерөнхийлөгчтэйгөө салах ёс гүйцэтгэх гэсэн хар, цагаан арьст америкчуудад боломж олгохын тулд шарил ачсан галт тэргийг Вашингтоноос Спрингфилд хүртэл 10 хоног аялуулсан гэдэг. Галт тэргэнд Линкольний шарилаас гадна гурван жилийн өмнө өөд болсон хүү Уильямын шарил бүхий хоёр авс тээвэрлэж явжээ. Том бага хоёр Линкольнийг Спрингфильдийн Оук-Рижийн оршуулгын газарт оршуулсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийг хөнөөсөн алуурчин Жон Бут нуугдаж амжсан ч Виржини мужид нэгэн сарайнд нуугдаж байгааг нь олж илрүүлжээ. Сарайг шатаахад гартаа буу барьсан Жон Бут гарч ирэхэд нь түрүүч Бостон Корбетт гэгч буудан хүзүүнд нь шархдуулсан байна. Жон Бут хамгийн сүүлчийн үгээ “Намайг эх орныхоо төлөө тулалдаж яваад үхлээ гэж ээжид минь дамжуулаарай” гэж хэлсэн гэдэг.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com