Хүний амьдралын энерги гэж юу болох, түүнийг хэрхэн сайжруулах тухай “Энерги мэдээллийн анагаах ухааны хүрээлэн” ТББ-ын дэргэдэх “Гэрэлт аура” төвийн шинжээч, коуч, сэтгэл судлалын ухааны магистр Д.Цэрэнпагматай ярилцлаа.
-Энергийн талаар хүмүүс багагүй ярьдаг, мэддэг болсон ч шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааг нь тоолгүй, шашинтай илүү ойр утгаар ойлгодог. Тэгвэл та энэ эргэлзээнд хариу өгч, өөрийнхөө ажил, судалгааны талаар танилцуулж болох уу?
-“Энерги мэдээллийн анагаах ухааны хүрээлэн” ТББ 10 орчим жил үйл ажиллагаа явуулж байна. Тус хүрээлэнгийн дэргэдэх “Гэрэлт аура” төв үйлчлүүлэгчдэдээ энерги мэдээллийн шинжлэх ухааны ололт, боломжийг ашиглаж амьдралаа сайжруулахад туслах зорилготой байгууллага юм. Хүний амьдралын энергийн тухай хамгийн энгийн ойлгомжтой жишээгээр тайлбарлах гэж оролдъё. Бид яагаад залбирах, үнсэлцэх, мөрөөдөхдөө нүдээ аньдаг вэ? Та энэ талаар юу бодож байсан бэ?
Энэ нь амьдралын хамгийн нандин сайхан бүхэн харагддаг бус харин мэдрэгддэгт л байгаа юм. Ямар нэгэн зүйлээс таатай сайхан мэдрэмж аваад ээжийн үнэр, нутгийн салхи мэдрэгдэх шиг боллоо гэх мэтээр хүмүүс ярьдаг даа. Бас хамгийн хайртай хүнээ бодох юм уу зүрхний угт нандин зүйлээ санахаар баярлах, хайрлах мэдрэмж төрдөг. Энэ мэдрэмж таныг тухтай, таатай болгож сайхан үг хэлмээр, дурсаж яримаар, ихийг бүтээмээр санагдуулдаг. Мөн бид баярлах, гомдохдоо уйлдаг. Нулимс бол сэтгэлийн шархыг угаагч, зовиурыг тайвшруулагч шингэн. Уйлсны дараа тайвширдаг сэтгэл тайвширдгийг хэн хүнгүй л мэднэ байх. Нулимс буюу усаар бие, сэтгэлд байгаа сөрөг мэдээлэл, энерги гадагшлуулж, арилгаж байгаа гэж ч хэлж болох юм. Тэгэхээр энэ баярлах, гомдох зэрэг мэдрэмж хэрхэн бий болдгийг олох гээд үзээрэй. Энэ мэдрэмж нь өмнө нь таны үзсэн, харсан, сонссон, хийсэн, танд тохиолдсон зүйлийн энерги мэдээлэл хадгалагдан үлдсэний илэрхийлэл юм. Иймээс хүний амьдралд нөлөөлөгч томоохон хүчин зүйл нь танд хадгалагдаж буй энерги мэдээлэл гэж ойлгож болно.
Хүний энерги гэж юу вэ, энерги яаж үүсдэг, хэрхэн үйлчилдэг, юугаар нөхөж болох, үүнийг яаж ашиглаж болохыг судалдаг шинжлэх ухааныг энерги мэдээллийн шинжлэх ухаан гэдэг. Энэ талаарх судалгаа шинжилгээ эхлэснээс хойш 40 гаруй жил улираад байна.
-Тэгэхээр бидний өнгөрсөн болоод одоо бий болж байгаа мэдээлэл, туршлага энерги бий болгодог гэж ойлгож болох уу?
-Бид хоолноос 20 гаруй хувийн энерги авах бөгөөд үлдсэнийг нь сайхан үг, үйлдэл, бодол, сэтгэл хөдлөл, байгаль, орчноос хүртдэг. Тэгэхээр энерги үйлдвэрлэгч голлох хүчин зүйл нь хүний сэтгэл санаа, бодол юм. Хүний бодол санаа нь бие махбодыг ажиллуулах хөдөлгүүр буюу генератор болдог гэсэн онол орчин үед маш ач холбогдолтой нээлт болсон. Хүний сэтгэл санаа гэдэг генераторыг ажиллуулж энерги үйлдвэрлэгддэг. Мэдээж бодол санаа байгаа газарт эерэг, сөрөг саармаг энерги бий болно. Сайн бодлоос сайн, муу бодлоос тийм л энерги үйлдвэрлэгдэнэ.
Хүмүүс бид өөрсдөө энерги үйлдвэрлэхээс гадна, энергийн солилцоонд орж янз бүрийн зүйлээс энерги авч байдаг. Үүний зэрэгцээ энерги бохирдож, олон асуудал үүсдэг.
Бид генератор буюу бодол санааг хэрхэн ажиллуулснаас бүх зүйл хамаарна. Зөвхөн ойр зуурын асуудал биш хувь заяатай ч холбогдоно. Тэгэхээр ЭЕРЭГ, СӨРӨГ бодол санаа хаанаас үүсээд байгааг ярих ёстой болох нь. Энэ нь бидний хүлээн авч, хадгалсан мэдээллээс шууд хамааралтай. Мэдээллийг бид үзсэн, харсан, сонссон, сурсан, мэдсэн, идсэн, уусан бүх бие хэл сэтгэлийн үйлээс авдаг. Мөн удмын мэдээлэл нөлөөлдөг. Ямар мэдээлэл өөртөө хураахаас ямар энерги үйлдвэрлэх нь хамаарна.
Бидний тархины багтаамжийг киноны хальс болгон цувибал 9.5 сая километр урт болно гэж эрдэмтэд тооцоолжээ.
Энэ урт хальсан дээр бид өдөр бүр асар их мэдээллийг энергийн түвшинд бичиж байдаг.Энэ мэдээлэл өөрөө устаж алга болохгүй. Энэ бичлэгт аз заяа, гай гамшиг бүгд агуулагдаж байдаг. Бодол бодит болдог, биеллээ олдог гэдгийг хүн төрөлхтөн харж, ойлгож байгаа.
Энэ нь энерги мэдээлэл амьдралд нөлөөлж байгааг харуулах бодит жишээ юм. Муу мэдээлэл авч, уурлаж бухимдан сөрөг буруу зүйл хийж, бусдад хор хүргэхэд энэ үйлдэл нь таны 70-100 триллион эсийн удирдлагын программ болдог. Өөрөөр хэлбэл өөрийгөө устгах зүйлээ тархиндаа бичиж байна гэсэн үг. Орчин үед хүмүүс нийгмийн сүлжээнээс маш их сөрөг мэдээлэл авч байна. Заримдаа бидний хүссэнээс өөр үр дүн гарах, хэцүү асуудал болон өвчнөөс эхлээд арай илүү зовлон тохиолдож, дандаа ч азгүйтээд байх шиг санагддаг. Энэ нь таны энерги мэдээллийн нөлөө юм.
Термодинамикийн нэгдүгээр хуулиар бол энерги устаж үгүй болохгүй. Гуравдугаар хуулиар мөнхөд үлдэж, харин нэг хэлбэрээс нөгөөд шилжиж болно гэсэн байдаг.
-Тэгвэл их сөрөг мэдээлэл, бичлэг хадгалагдсан байвал яах вэ. Үүнийг засч болдог уу?
-Нэгэнт тархинд бичигдсэн цахилгаан соронзон бичлэг (сөрөг)-ийг энгийн зүйлээр өөрчлөх боломжгүй бөгөөд цахилгаан соронзон баллууртай адил зүйлээр засдаг. Энергийн түвшинд олон чиглэлээр үйлчлэх сөрөг буруу мэдээллийг цэвэрлэх, эерэг энергиэр дүүргэх тусгай соронзон бичлэгтэй багаж болон ус, гал, тарни, үгийн хүч, бясалгалын зэрэг аргууд бий. Эхлээд хүний гэрлэн биеийн энергийн эвдрэл, гэмтэл, бохирдол, цоорол, соролтыг хэмжиж оношилдог. Үүнийг аура оношилгоо гэдэг. Дараа нь сөрөг энергийг цэвэрлэж, эерэг энергиэр дүүргэх боломжтой.
-Хүний энерги нүдэнд харагддаггүй. Тэгэхээр ойлгоход жаахан төвөгтэй юм.
-Бид амьдралын ихэнх хугацааг нүдэнд бодитоор харагдаж байгаа зүйлд анхаарч өнгөрөөдөг. Тэгээд илүү их сурч, хичээж, хөдөлмөрлөдөг. Гэхдээ эдгээр үйлдэл эхэлсэн цэг нь нүдэнд харагддаггүй шүү дээ. Тодруулбал, бодол, сэтгэл хөдлөл, мөрөөдөл, зорилго, итгэл гэдэг зүйлийг та харж байсан уу. Үгүй. Гэхдээ эдгээрийн тусламжтайгаар урам зоригтойгоор бодит үйлдэл хийж амьдарч байгаа.
Тэгэхээр нүдэнд харагддагаас илүү харагдахгүй байгаа хэсэгт далд уурхай шиг их зүйл бий.
Гаднаа эрүүл, сайн сайхан амьдарч байгаа юм шиг харагдахыг хичээдэг хэрнээ сэтгэлдээ бараг солиорчихсон мэт амьдарч байгаа хүмүүс ч байдаг. Нүдэнд харагдахгүй талд ямар бичлэг, энерги байгаагаас шалтгаалаад сайн болон муу зүйлс цаг нь болохоор нөхцөл шалтгаан нь бүрдэхээр илэрч гарч ирдэг.
Монголчуудын уламжлалд угаас энэ тухай ойлголт маш өргөн дэлгэр байдаг бөгөөд үүнийгээ амьдралдаа зөв хэрэглэж ирсэн байдаг. Жишээ нь, амны билгээс, ашдын билэг, Биетэй хүн хүний биеийг битгий хэл, Үртэй хүн хүний үрийг битгий хэл зэргээр хэлэлцэн, сургасан нь бий. Тийм ч учраас хэрүүл хийх, муу муухай үг ярих, хов хэлэх, буруу юм бодож, таагүй үйлдэл хийхийг нүгэл гэж үзэж цээрлэдэг байжээ. Тийм ч учраас аль чадахаар зөв үг, үйлдэл хийж түүнийгээ далд ухамсар, гэрлэн биедээ бичиж, тэр энерги мэдээлэл нь зам мөрийг нь засдаг байсан ажээ.
Харин эдүгээ хотжилт, бусад соёл болон нийгмийн нөлөөгөөр богино хугацааны дотор оюун санааны дархлаа, энерги мэдээлэл нь өөрчлөгдөж, бохирдож байна. Нийгмийн стресс, сэтгэл зүйн таагүй нөлөө, цахим ертөнцийн цензургүй мэдээлэл хүсч, төсөөлөөгүй муу нөлөөг бий болгож байгаа. Тэгэхээр өөрчлөх, засах, сайжруулах боломж нь энерги мэдээллийн шинжлэх ухаанд бий. Гэрлэн биеийн энергийг хүний амьдралын энерги, эрчим гэж үздэг. Бид ямар энергиэр өөрийгөө болон амьдралаа тэтгэж байна вэ гэдгээ оношилгоогоор мэдэж болдог.
Хүн өөрөө олон хэмжээст бүтэцтэй. Бидний нүдэнд харагдах физик биеэс гадна гэрлэн бие, бидний бүх зүйлийг удирдаж буй төвийн био комьпютер маягийн дээд бие буюу бурхан, сүнслэг ертөнцтэй холбогдох хэсэг гэж бий. Эдгээр олон бүтцийн нийлбэр нь та. Энэ бүтцүүд гэмтэж, эвдэрвэл энерги мэдээлэл бохирдож, багасна. Түүнээс улбаалан бидний бодит амьдрал дээр асуудлууд үүсч эхэлдэг.
Иймд гадна төрхөөсөө гадна дотогшоо сэтгэл рүүгээ өнгийх шаардлагатай. Энэ нарийн холбоонд нэлээд мэдрэг нь бүсгүйчүүд байдаг.
Хүн усанд орохгүй, гараа угаахгүй 5-10 хоновол юу болох билээ. Үнэр танар гарч, бие загатнаад хэцүүднэ. Гэтэл төрсөн цагаасаа хойш өдий хүртэл оюун ухаан, далд ухамсар, гэрлэн биеэ цэвэрлэхгүй явбал хэр зэрэг зузаан бохирдолтой давхарга бий болох бол?
Бусдаас нуухыг хүсдэг бодлуудаас чинь эхлээд, санаандгүй айдас, сэтгэлийн дарамт чинь нөгөө хальсанд цөм бичээстэй байгаа шүү дээ. Тэр ч бүү хэл таны огт мэдэхгүй байгаа зүйлс ч гэрлэн биеийг тань бохирдуулж болдог. Хэн нэгний атаархал, муу таагүй бодол ч бичигдэх нь. Ингээд хальс зузаарсаар дүүрэхээрээ байгалийн жамаар гадагшаа асгарч цэвэрлэгдэнэ. Сайнаар дүүрсэн савнаас сайн л юм гарна. Харин буруу бичлэг, энергиэр дүүрсэн бол гадагшлахдаа маш их өвдөлт, зориураар илэрдэг. Өвдөх, ажил амьдрал уналтад орох, гэр бүл, найз нөхдийн харилцаа таарахаа болих, салах зэргээр илрэл нь мэдрэгддэг. Ийм үед нь амьдралынхаа энэ хэсгийг алгасчих юм сан гэдэг бодол төрдөг. Ийм болтол нь л битгий яваарай. Түүнээс нь өмнө шалгаж, засч тордох боломж бидэнд бий шүү.
Энэ хүнд үед ч гэсэн энергийн тусламж авч, хөнгөн даван туулж болно. Бас энэ уналтаа зөвөөр цэвэрлэж, даван туулбал дахин сэргэх хөшүүрэг, урам зориг болж ч болно. Мэдээж цэвэрлэгдсэн орон зайг илүү сайн зүйлээр дүүргэх хэрэгтэй.
-Гэмтэл, бохирдол нь ихэвчлэн юунаас шалтгаалдаг юм бол?
-Энерги бохирдох, гэмтэхэд нөлөөлдөг гадаад, дотоод гэсэн хоёр суваг бий. Гаднаас бидний энергийг эвдлэх зүйлсэд соронзон долгионы тортог буюу бүх цахилгаан хэрэгсэл, утас, компьютер, wifi, телевиз хамаарна. Мөн газар зүйн эмгэг бүс буюу таагүй энерги хуримтлагдсан газар багтана. Тухайлбал “Энд нүүж ирснээс хойш сайжирсангүй”, “Энэ байрыг түрээслээд орлого муудлаа” гэх мэтээр хүмүүс ярьдагт ч учир бий. Магадгүй тэнд нь нам давтамжийн энерги сордог, муу нөлөө үзүүлдэг зүйлүүд байж болох юм. Мөн дэлхийн соронзон орны өөрчлөлт, нийгмийн сэтгэл зүйн эмгэг ч гаднаас танд нөлөөлнө. Олон нийтийн сүлжээ болон сонин сэтгүүл зэргийн мэдээллийн 70 орчим хувь нь сөрөг мэдээлэл байгаа гэсэн судалгаа бий. Түрүүлж мэдээлэх гэсэн, бусдын алдаа дутагдлыг илрүүлэх гэснээс энэ бүхэн эхтэй. Ёс зүйгүй зүйлээр анхаарал татах гэсэн, эд баялаг, хөрөнгө мөнгөний чухлыг сурталчилсан, олны танил хүмүүсийг гутаасан, доромжилсон маягийн ийм таагүй мэдээлэл бидний сэтгэл санаа, энергид таагүй нөлөө үзүүлдэг. Хүний хар хайрцагт үзсэн, харсан, сонссон, өөрөө хийж үйлдсэн бүх л зүйл бичигддэг.
-Бас дээр дурдагдсан удам, угсаатай холбон ярьсан зүйл байсан. Энэ нь бас өөрөөс шалтгаалахгүй хүчин зүйл үү?
-Биднээс хамааралтай зүйл л дээ. Газар лус догшруулсан, хань, үрийн заяа тэгшгүй байх, богино наслах нь удам дамжсан муу мэдээлэлтэй холбоотой. Яагаад танай нөхөр бусдаас илүү хартай байдаг вэ, яагаад танай хүүхэд айгаад гэрлээ унтрааж чаддагүй вэ. Хүмүүс үүнд өөрсдөө хариулт өгч чаддаг. Удмаараа хартай, аав нь хартай байсан гэх мэтээр. Үүнийг орчин үеийн сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал ганцаардлаас айх эмгэг түгшүүр гурван үе дамждагтай холбож болно. Энэ мэдээлэл энергийг арилгаж, засахгүй бол хар нь хэтрээд чамайг явбал би үхнэ шүү, хамтдаа үхнэ гэх мэт юм ярианд ч хүрч мэднэ.
Эдгээрээс гадна нүдний хор орох, цагаан хэл ам хүрэх гэх мэтээр манайхан ярьдаг. Энэ нь бусад хүн таны тухай ярьсан, бодсон зүйл юм. Хардах, өширхөх, гомдох зэрэг нь таны бий болгосон бичээс.
Бусдаас шалтгаалсан нөлөөллийн дунд хараал, дом бас хамаардаг. Зараалын сүнс, хий биет ашиглан санаатайгаар учруулсан хор хохирол юм.
-Энергиэ өөрчлөөд сайжирсан бодит жишээ хэр олон бэ?
Хүн бүрийн амьдрал адилгүй. Энерги бохирдож, гэмтсэнээ мэдээд түүнийг засуулаад энэ энергиэ хадгалах дадал зуршил бий болгохыг бид зорьдог. Нэг түүх ярьж өгье. 20 гаруйхан настай залуу бүсгүй манайд оношлуулсан. Энерги мэдээлэл дээр олон зүйл байсныг нь хэлж өгөөд дээр нь хөхөө үзүүлээрэй гэж захисан юм. Энд энергиэ цэвэрлээд, дасгал засал хийлгээд явсан. Солонгост очингуутаа эмнэлэгт үзүүлээд хөхний хавдрын нэгдүгээр шатанд байгаагаа мэдсэн гэсэн. Тэгээд эрт мэдэж, даруйхан арга хэмжээ авч, одоо эрүүл саруул сайхан амьдарч байна. Тэр бүсгүй “Хэрвээ би танайд үзүүлээгүй бол хэзээ ч хөхөө үзүүлэхгүй байсан. Их баярлалаа” гэж байсан. Бас өөр нэг хүн хавдартай болоод солонгос явна гээд ирж байлаа. Бид оношлоод дасгал засал хийсэн. Солонгост очиход хавдар нь шимэгдсэн, хагалгаа хийлгэх шаардлагагүй болсон байсан.
Өөр нэг хүн барилга барих гээд бүх зүйлээ алдсан, орон гэрээ хүртэл зарсан, түрээслэж байсан үйлдвэрийн байрандаа халаалтгүй өрөөнд нэлээд олон сар амьдарсан гээд ирлээ. Дасгал засал хийсний дараа барилгаа дуусгаж зараад алдсанаасаа илүү гоё байртай болсон. Одоо маш сайхан амьдарч байгаа. За энэ мэт олон түүхийг ярьж болно. Гол нь бид үйлчлүүлэгчдэдээ “Амьдралаа тайван тэнцвэртэй байлгахад туслах нэг гарц бол энерги мэдээллийн шинжлэх ухаан юм. Түүний ололтыг амьдралдаа ашиглаж өөртөө туслаарай” гэж сануулдаг.
-Их сонирхолтой мэдээлэл байлаа. Сонирхоод, очиж уулзъя, ямар учиртай зүйл гэдгийг нь хармаар байна гээд зориод очвол та бүхэн хүлээж авах уу?
-Манай төв бямба гараг бүрийн 11:30 цагт үнэ төлбөргүй мэдээлэл өгдөг. Үйлчлүүлэх бол урьдчилан утсаар захиалга өгч, цаг авна. Мөн манай “Энергиэр амьдралаа бүтээхүй” фэйсбүүк пэйж, группийн гишүүн болж мэдээлэл авч болно.
Ингээд өөртөө хайртай, амьдралаа хайрладаг, өөрийн сайхан амьдралыг бүтээж чадах бүх хүмүүст хайраар бялхаж, халамжинд бөмбөрч, эдийн болоод эрдмийн дээдийг хураагаарай гэж ерөөхийн ялдамд энэ мэдээллийг уншиж байгаа нь танд ирж байгаа дохио байж болох тул анзаарч анхаарлаа хандуулаарай гэж хүсье.
холбогдох утасны дугаар : 88305559, 88005118
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"