Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
С.Даваасүрэн: Угаар мэдрэгчээ унтрааж болохгүй

Өнөөдөр НМХГ, НОБГ-аас мэдээлэл хийсэн билээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “ Сүүлийн үед агаарын температур өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор айл өрхүүд зуух, яндангийнхаа аюулгүй байдлыг нягтлах хэрэгтэй. Сүүлийн үед угаартсан гэх дуудлага нэмэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд 12 өрхийн 35 хүн угаарын хийн хордлогод өртсөн.

Мөн гуравдугаар сарын 10-ны өдөр нэг айл угаар мэдрэгчээ салгаж, тавьснаас болж угаарын хийнд хордсон тохиолдол гарсан. Сүүлийн үед угаар мэдрэгчээ унтрааж орхисон тохиолдлууд их байгаа бөгөөд үүнээс болж хүний амь эрсэдсэн тохиолдол ч гарсан.

Тиймээс иргэддээ угаар мэдрэгчээ битгий унтраагаач гэж хэлмээр байна. Хаврын улиралд салхи шуурга нэмэгдээд ирэхээр угаарын хийн хордлогын дуудлага нэмэгдэж болзошгүй хандлага ажиглагдаж байна" гэж хэллээ. 

Мөн Шинэ коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор товчоодод албаны хүмүүс байнга хяналт шалгалт, үзлэг хийж байгаа. Энэ үзлэг, хяналт шалгалтын хажуугаар иргэд түүхий нүүрс хот руу тээвэрлэж оруулж ирэхийг завдсан тохиолдол гарсан гэдгийг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн хэлсэн юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com