'Хөвсгөл нуур' зочид буудалд байрлаж байсан Польш улсын хоёр иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн тул эрүүл мэндийн байгууллагад ханджээ. Үүний дагуу түргэн тусламжийн эмч нар ирж үзлэг хийж байна. Мөн цагдаа, онцгойгийнхон тус зочид буудлыг хамгаалалт аван иргэдийг гаргахгүй, дотогш нэвтрүүлэхгүй байна.
Польш улсад нийт коронавирусийн 31 тохиолдолд бүртгэгдсэн байгаа юм.