Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
ФРАНЦЫН ИРГЭНТЭЙ ХАРИЛЦСАН 126 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЧЭЭ

 Манай улсад COVID-19 вирусийн халдвар авсан анхны тохиолдлоор бүтгэгдээд байгаа Франц улсын иргэнийг Дорноговь аймгаас өчигдөр (2020.03.11) ХӨСҮТ-д авчирч эмчилж байна. Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоон шинжилгээ хийж байгаа бөгөөд нийт 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тусгаарлагдаж буй иргэдээс дахин 14, 21 хоногийн дараа дахин шинжилгээ авах гэнэ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ Франц иргэнээс нарийвчилсан шинжилгээг өнөөдөр авсан. Тухайн хүн сэтгэл санааны хувьд тогтворгүй байна. Тэрбээр Монголын эмч мэргэжилтнүүдийн ур чадварт итгэж буйгаа илэрхийлсэн гэв.

ДЭМБ-аас COVID-19 халдварыг дэлхий нийтийг хамарсан цар тахал хэмээн зарлалаа

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл коронавирустэй холбоотой дэлхийн улс орны талаарх мэдээллийг өглөө.

 Тэрээр хэлэхдээ, “ДЭМБ-ын гуравдугаар сарын 10-ны мэдээгээр дэлхийн 117 улсын нутаг дэвсгэрт COVID-19 халдварын нийт 118 мянга 326 тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 280 хүн нас барж, нийт нас баралтын тоо 4292 болсон. Шинээр Конго, Болив, Ямайка улсад тус халдвар бүртгэгдсэн. БНХАУ-д 31 тохиолдол шинээр бүртгэгдэж, 22 хүн нас барсан байна. БНСУ-д 242 тохиолдол шинээр бүртгэгдэж, 60 хүн нас барсан бол Италид 977 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт 10 мянга 149 болж нас барсан хүний тоо 631-д хүрлээ. Иранд 881 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдол 8042, нас баралт 354 болжээ. Сүүлийн хоёр долоо хоногт БНХАУ-аас бусад орнуудад халдварын тоо 13 дахин нэмэгдэж, халдвар авч буй улсын тоо гурав дахин нэмэгдлээ. Ирэх долоо хоногуудад шинэ тохиолдол, нас баралтын тоо улам нэмэгдэнэ гэж үзэж байна. Нийт тохиолдлын 90 гаруй хувь дөрвөн оронд гарч байна. Эдгээрээс БНХАУ, БНСУ-д халдварын дэгдэлт эрчимтэй буурч байна. Халдварын дэгдэлт дэлхийн 81 улсад бүртгэгдээгүй. 57 оронд 10-аас цөөн тохиолдол бүртгэгдээд байна. Улс орнууд халдварын тохиолдлыг эрт илрүүлж, хавьтлыг нэг бүрчлэн судалснаар хүн амын дунд хяналтгүй тархахаас сэргийлж чадна. Өнгөрөгч шөнө буюу гуравдугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 00.25 цагт ДЭМБ-аас COVID-19 халдварыг дэлхий нийтийг хамарсан цар тахал гэж зарлалаа. Цар тахал гэдэг нь ямар нэгэн халдварт өвчин дэлхийн ихэнх улс орныг хамран өргөн хүрээтэйгээр тархахыг хэлдэг.
Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхий дахин дөрвөн цар тахалтай нүүр тулгарсан бөгөөд гол төлөв томуугийн цар тахал байлаа. Хамгийн сүүлд 2009 онд “А” хүрээний H1N1 буюу хүмүүсийн дунд гахайн томуу цар тахал хэлбэрээр дэлхий нийтийг хамарч гарсан. ДЭМБ-аас цар тахалд хүрснийг зарлах хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүд бий. Уг халдварын өвчлөл тархалт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн энэ цар тахлыг хяналтад авч болдгоороо онцлог. Учир нь БНХАУ-д халдварын хяналтад авч чадсан.Тиймээс холбогдох байгууллагуудаас уг халдварыг эрт илрүүлэх, оношлох, эмчилгээ хийх, тархалтыг зогсоохоор бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Хүмүүс хэт айдаст автаж, цуу ярианд итгэж, мушгин гуйвуулах арга хэмжээг авч болохгүй. ДЭМБ-аас тухайн улсад гарч буй халдвар онцлогоос хамаарч, өөр өөр зөвлөмжүүдийг өгч байгаа. Жишээлбэл, анх 60-аас дээш насныханд зориулан зөвлөмж гаргаж байсан бол өнөөдөр 40-өөс дээш насныханд чиглэсэн зөвлөмжийг өгч ажиллаж байна” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com