Шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байгаа билээ.
"Халдвар авсан гаднын иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүн болон нийт 58 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Нийлбэр дүнгээрээ 207 хүний шинжилгээ халдваргүй гараад байна. Шинжилгээ үргэлжилж байна" гэж Улсын онцгой комиссоос мэдээллээ.