Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“Мөнхийн хөрш - Сэтгэлийн дэмжлэг” хандиваар цугларсан 391,6 сая төгрөгийг гардууллаа

БНХАУ-д дэгдсэн COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд туслах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын зүгээс өрнүүлсэн “Мөнхийн хөрш – Сэтгэлийн дэмжлэг” хандивын аянаар цугларсан мөнгийг өнөөдөр хятадын талд гардуулж өглөө.

Хандиваар Монгол Улсын төр засгийн байгууллагууд болон 43 аж ахуйн нэгж, 188 иргэдээс нийт 391.6 сая төгрөг цугларчээ.  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ, БНХАУ-д COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд туслах, Хятадын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэх зорилгоор Монгол Улсын төр засгийн байгууллагуудаас өрнүүлсэн “Мөнхийн хөрш-Сэтгэлийн дэмжлэг” аянаар цугласан мөнгийг хятадын талд гардуулан өгч байгаадаа баяртай байна. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдүү явахад тэвнээр тусал” гэдэг Монгол ардын зүйр үг байдаг. Бидний өгч буй сэтгэлийн дэмжлэг далайд дусал болох болтугай гэлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй хэлэхдээ “Айл улсын амь нэг”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэгчээр Монгол Улсын төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд, ард иргэд БНХАУ, Хятадын ард түмнийг хүнд үед дэмжиж байгаагийн илэрхийлэл болгон энэхүү аяныг өрнүүлсэнд маш их талархаж байна. Энэ бүхэн нь Д.Цогтбаатар сайдын хэлсэнчлэн, хоёр улсын харилцаа хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болон хөгжиж байгаагийн илрэл мөн. Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа шинэ үе шатанд гарч урагшлан хөгжиж байгааг энэ хандивын аян харууллаа" хэмээлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com