Нийслэлийн Засаг даргын тушаалаар гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох үйлчилгээнд хамруулж, халдвараас хамгаалах ажлыг зохион байгуулж байна.
Үүний дагуу өнөө өглөөний /2020.03.13/ 06.00 цагаас эхлэн дүүргүүдийн Цагдаагийн газрууд илрүүлсэн иргэдээ дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, шинжилгээнд хамруулж, Нийгмийн хамгааллын тусгай төвд төвлөрүүлэн байрлуулахаар ажиллаж байна.