Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
УИХ-ын гишүүн А.Ундраа ба “Арева майнз” компанийн хамаарал юу вэ?

Х.АНАНД

“Арева майнз” компанийн ажилтан, 57 настай, Францын иргэн Б.К нь Монголд шинэ төрлийн коронавирусийн халдварыг эх нутаг Францаас тээн оруулж ирсэн. Тэрбээр энэ сарын 2-нд Монгол Улсад  ирсэн даруйдаа байрлаж буй Баянгол зочид буудлынхаа өрөөнд өөрийгөө 14 хоног тусгаарлах ёстой байсан ч харамсалтай нь мөн сарын 2-6-нд төв оффис болон хэд хэдэн хоолны газруудад үйлчлүүлсэн. Ингээд зогсохгүй гуравдугаар сарын 6-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших “Арева майнз”  компанийн кэмп рүүгээ галт тэрэг болон автомашинаар явсан байгаа юм. 

Улмаар маргааш нь буюу гуравдугаар сарын 7-ны өдрөөс халуурч эхэлсэн байдаг.
Халдвар авсан Францын иргэн нь “Арева майнз” компанид төсөл хариуцсан инженерээр ажилладаг гэх бөгөөд манай улсад ирсэн даруйд нь УИХ-ын гишүүн А.Ундраа тосон авч, тусгаарлуулахгүйгээр байрлаж буй зочид буудал руу нь хүргэж өгсөн гэх мэдээлэл олон нийтийн дунд гараад буй. Ингэхдээ түүнийг нисэх онгоцны буудлаас тосон авч явж байгаа видео бичлэг буюу баримт байгаа хэмээн нэгэн иргэн мэдээлсэн байдаг. Харин энэ мэдээллийг А.Ундраа гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан үгүйсгэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Тэрбээр “Короновирусээр өвчилсөн гэх Франц иргэнийг би танихгүй, уулзаж байгаагүй. Ингэж гүтгэх нь хэн нэгний намайг харлуулах гэсэн оролдлого. Жинхэнэ хариуцлага хүлээх хүнээс анхаарлыг холдуулах гэсэн арга гэж үзэж байна. Тиймээс намайг Франц улсын иргэнтэй холбоотой онгоцны буудлаас тоссон мэтээр цуурахаа зогсооно уу. Худал мэдээлэл тараах нь хуулийн хариуцлагатай гэдгийг хэлмээр байна” гэжээ.
Эндээс цөмийн физикч мэргэжилтэй А.Ундраа гишүүн “Арева майнз” компанитай ямар хамааралтай вэ гэсэн сэрдлэг төрж байгаа юм. Тэгэхээр эл компанийн түүхийг сөхөж үзье. Монгол Улсад 20 гаруй жил ураны маргаан дагуулж байгаа компани бол “Арева майнз”. Монголчууд тэр дундаа дорноговьчууд тус компанид маш муу хандлагатай. Анх 1998 онд тус компани Монголд орж ирээд хайгуул хийж байна гэх нэрийдлээр 10 гаруй жил чимээгүй байж байгаад хөдөлсөн гэгддэг. Улмаар 2017 онд нэрээ өөрчилж, “Бадрах энержи” болжээ. Тодруулбал, Францын төрийн өмчит “Арева” группийн охин компани болох “Кожеговь” ХХК-ийн Дорноговь зэрэг аймгуудад эзэмшдэг ураны гурван лицензийг өнгөрөгч 2018 оны зургадугаар сард “Бадрах Энержи” ХХК-д шилжүүлсэн байдаг. Товчхондоо, Монгол Улсын Засгийн газартай хамтраад “Бадрах Энержи” нэрээр зүсээ хувиргасан гэсэн үг. “Бадрах Энержи” ХХК нь Дорноговьд ураны нөөцөөр дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ордод, харин охин компани болох” Кожеговь” нь Сүхбаатарт ноёрхлоо тогтоосон гэнэ.
2013 оны аравдугаар сард байгуулсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээний дагуу бол “Бадрах Энержи” ХХК-ийн 66 хувийн хувьцаа эзэмшигч “Арева Монгол” ХХК бол 34 хувийн хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн төрийн өмчит “Мон-Атом” ХХК юм. Тодруулбал, “Арева Монгол” ХХК-ийн 66 хувийг

Францын “Орена” групп эзэмшдэг. Тус группийн 100 хувийн хувьцааг эзэмшигч нь Францын Засгийн газар. Үлдэх 34 хувийг Японы “Мицубиши” корпорац эзэмшдэг. Уг корпорацын 100 хувийн хувьцааг Японы Засгийн газар эзэмшдэг аж. Харин “Бадрах энержи” ХХК-ийн 34 хувийг Монголын “Мон Атом” ХХК эзэмшдэг юм. Уг компанийн 100 хувийн хувьцааг “Эрдэнэс МЖЛ” ТӨХК эзэмшдэг. “Эрдэнэс МЖЛ” ТӨХК бол 100 хувь Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийнх.
Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор “Мон Атом” төрийн өмчит компани байгуулжээ. Ингэхдээ цацраг идэвхт ашигт малтмал, эрэл хайгуул хийх, нөөцийг тогтоох, төрийн хувь эзэмшигчээр оролцох, хяналт тавих зорилготойгоор байгуулагдсан гэх. Чухам энэ цагаас төрийн гар хөл “Арева майнз”-д шургалсан байна. Гэвч “Мон-Атом” компанийн ТУЗ, үе үеийн гүйцэтгэх удирдлагууд ураны салбарыг уналтад оруулж, хөрөнгө мөнгийг үрэн таран хийдэг гэнэ. 2016 онд 8.632.289.9 мянган төгрөг данс бүртгэлд тусгагдаагүй ор сураггүй алга болж, аудитын шалгалт хийх боломжгүй болсон тухай УИХ дээр яригдаж байв. 2015 оны тавдугаар сард Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Франц улсад айлчлал хийсэн юм. Энэ үеэрээ “Арева майнз” компанид ашиглалтын лиценз өгсөн байдаг.
“Кожеговь” ХХК ураныг газар дор хүчил шахах уусгалтын аргыг хэрэглэн “шар нунтаг” гэдэг ураны бүтээгдэхүүнийг гарган авч олборлолт хийдэг. Газар дор хүчил шахаж буй энэ арга нь маш хортой гүний усыг бохирдуулдаг, олон улсад хориглосон арга. Гэвч дэлхийд хамгийн хортой, зарим улсад эрс хориглосон шар нунтаг уран олборлох аргыг “Арева майнз” Монголд хэрэгжүүлсээр байна. Үүний хар гайгаар Дорноговь аймгийн зарим бүсэд мал олноор хордож үхэх, гажиг төл гарах явдал 2013 оноос хойш тасралтгүй гарсаар байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар тэдэнтэй тэмцдэг улс нь нутгийн ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд. Гэтэл төр засаг, эрх мэдэлтнүүд мэдсэн ч мэдээгүй юм шиг дүр эсгэдэг. Авлигад идэгдэн амаа үдүүлсээр манай дарга нар ч “Арева” группийн урилгаар гадаад дотоод орноор хэрэн сэлгүүцэж зугаацдаг байсныг энд эргэн сануулах нь зүйтэй. Өдгөө нутгийн иргэдийн үүсгэн байгуулсан “Эвийн хүч эх нутгийн төлөө” ТББ-аас “Арева” ХХК буюу “Кожеговь” ХХК, “Бадрах энержи” ХХК-тай Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгээд хоёр жил өнгөрч байгаа аж. Бусдаар энэ том ТОЛГОЙТОЙ компанитай үзэлцэх, шалгах, хяналт тавих төр засаг гэж Монголд байхгүйн дээр харин ч дэмждэг, авлига авдаг эр, эм улстөрчид олон байна.
Тэдний нэг нь атом, цөмийн физикч мэргэжлээр АНУ-д суралцсан УИХ-ын гишүүн А.Ундраа гэх яриа хэвлэл мэдээлэл, олон нийт, дорноговьчуудын амны уншлага болсон. Тэрбээр өнгө мөнгөнд дуртайн дээр төрийн мөнгийг үрэн таран хийж сурсан эмэгтэй. УИХ-ын гишүүн А.Ундраа нь гадаадад сурсан сургалтын төлбөрөө Төрийн сангийн зээлээр төлүүлсэн ч зээлээ эргэн төлөөгүй бөгөөд Боловсролын сайд сургалтын төлбөрийн зээлийг тэглэх санал гаргаад буй.
А.Ундраа гэгч энэ эмэгтэй нэг л мэдэхэд УИХ-ын гишүүн болон гарч ирж, одоо улс төрийг самарч, цөмийн хор найруулагчдын тэргүүн эгнээнд харайлгаж яваа гэдэг. Тэрбээр УИХ-ын гишүүн болсон хойноо ч 25 мянган ам.долларын сургалтын төлбөрөө төлөөгүй шигээ мөн л гадаад дахь томилолтын зардлаа МУИС-иас гаргуулсан байдаг. Тодруулбал, улсын зардлаар цөмийн физикч болж, улмаар гадаад дотоод зардлаа мөн бусдаар даалган гүйсээр эцэстээ цөмийн хог хаягдлыг Монголд булшлахын тулд Францын нэгэн компаниас их хэмжээний авлига авсан, уран олборлох лицензийг хятадуудад зарсан гэх нэлээдгүй хэрэг түүнд харьяалагдах гэнэ. Түүний талаар Японы сэтгүүлч Хараюүки Айкава хүртэл өөрийн нийтлэлдээ онцлон Монголд цөмийн хог хаягдлыг булшлах талаар Засгийн газар нь, ялангуяа, ГХЯ-ны зөвлөх, ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч А.Ундраа ихэд хичээн ажиллаж байна гэж байв. Улмаар Монголын цөмийн энергийн газрын дарга болох санаархалд хэт автан, өөрөө дарга болж чадахгүй болохын цагт нөхөр Д.Дашдоржийг ч зүтгүүлсэн гэх мэдээлэл гадаад, дотоодын хэвлэлүүдээр тасардаггүй байв.
Японы болон дэлхийн хэвлэлээр цөмийн хог хаягдал булах байгууламжийн асуудалтай холбогдон танил болж эхэлсэн А.Ундраа төд удалгүй Эрдэс баялаг эрчим хүчний яаманд зөвлөхөөр ажиллаж эхэлснийг ч энд нэхэн саная. Энэ нь түүний цөмийн эрчим хүчний асуудал дараагийн шатандаа гүнзгийрэн орсны илэрхийлэл ч гэж хэлж болохоор алхам байв. Цөмийн эрчим хүчний судалгаа хийдэг байсан тэрээр аажмаар бодлогын судалгаа хийж, улмаар парламентын гишүүн болон орж ирсэн нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлын төвд нэг хэсэгтээ л орсон. Нэг үгээр хэлбэл, Монголд цөмийн хаягдал булшлах асуудал тун удахгүй шийдэгдэх нь гэх хүлээлт, ажиглалт эргээд сэргэж байсан гэсэн үг.
Нөгөөтээгүүр, манай улс ураны нөөцөөр дэлхийд 13-т ордог, 65 сая тонн урантай гэдэг. Тиймээс А.Ундрааг уран олборлох хэд хэдэн лицензийг хятадуудад хэдийн зарж амжсан гэлцдэг. Цөмийн хаягдлыг Монголд булшлах бодлоо одоог хүртэл дотроо нуун, шийдвэр гаргагчдын түвшин рүү алхам алхмаар ойртох энэ эмэгтэй УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболдын авга ахынх нь охин гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс түүний бүх алдаатай гишгэдэл, авлига, өгөө авааны хэрэг М.Энхболдтой салшгүй холбоотой хэмээн үзэх олны байр суурийг үгүйсгэж, няцаах арга ч бас үгүй.
Өнөөдөр “Арева майнз” компанийн охин компани болох “Кожеговь” компани Сүхбаатар аймгийн зургаан сумын 11 хэсэгт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийхээр болсон. Энэхүү зөвшөөрлийг МХЕГ-аас олгосон. Тодруулбал, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч нь Сүхбаатар аймгийн Асгат, Дарьганга, Эрдэнэцагаан, Онгон, Наран, Баяндэлгэр сумын 11 хэсэгт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул явуулахад татгалзах зүйлгүй гээд зөвшөөрөл өгсөн гэх. Харин эн үйл явцыг иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын гишүүн А.Ундраатай шууд холбон тайлбарладаг. Ураны эсрэг тэмцэгч Ч.Мөнхбаяр хэлэхдээ “Цөмийн хатан хаан” гэгддэг А.Ундраа гишүүн болсныхоо дараахан “Арева майнз” компанийг Сүхбаатар аймгийн 11 газар ураны хайгуул хий гэсэн. МАН “цөмийн мөнгө” сонирхоод байна гэсэн нь үнэн юм байна. Ардын хувьсгалын удирдагч их жанжин Д.Сүхбаатарын нэртэй аймгийг ялах гэж байгаа “Арева”- г хөөн зайлуулцгаая” гэж байр сууриа илэрхийлж байв.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com