Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
АВСТРАЛИД буй монгол иргэдийн анхааралд

 Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн.

Эхний ээлжинд буюу 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-аас эмнэлгийн хяналтад байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай 244 иргэнийг МИАТ ТӨХК-ийн тусгай хуваарьт нислэгээр эх оронд нь хүргэсэн.

Мөн гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар-Москва-Берлин, гуравдугаар сарын 16-нд Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг тус тус үйлдэж, Улаанбаатар-Истанбулын чиглэлд 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдөр нислэг хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Цаашид хилийн чанадад зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан шаардлагатай тохиолдолд дээрх хотууд руу нэмэлт нислэг зохион байгуулах асуудлыг Улсын онцгой комисс шат дараатайгаар шийдвэрлэх юм байна.

Тус ЭСЯ эх орондоо зайлшгүй буцах шаардлагатай, хүсэлтэй иргэд Австрали Улсад ч буйг төвдөө мэдээлж ирсэн. Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотуудаас иргэдээ татах дараа дараагийн нислэгт Австралид буй иргэдээс багтааж байхаар ажиллаж байна.

Иймд дээрх хотуудаар дамжин нисэх шаардлагатай иргэд 2020 оны гуравдугаар сарын 17-ны дотор тус ЭСЯ-ны consul@mongolianembassy.org.au хаягаар өргөдөл хүсэлтээ ирүүлнэ үү.

Та бүхний хүсэлтийг бид ГХЯ-аар дамжуулан, Улсын онцгой комисст уламжлан нааштайгаар шийдүүлэхээр хичээн ажиллах болно.

 


Эх сурвалж: Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яам 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com