Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
АН: Жижиг дунд бизнес эрхлэгчдэд 3 хувийн хүүтэй зээл олгох хуулийн төсөл өргөн барина

УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Энэ үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: АН-ын зөвлөл хуралдаж коронавирусийн улмаас үүсээд буй асуудлын талаар ярилцлаа. Өнгөрөгч Бямба гарагт АН-ын Үндэсний бодлогын хороо анх удаа мөрийн хөтөлбөр боловсруулах асуудлаар цахимаар хуралдлаа. АН-ын зөвлөлөөс эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн хуулийн төслийг боловсруулан өргөн барихад бэлэн боллоо. Коронавирусийн улмаас Монголд төдийгүй дэлхийн эдийн засагт эрсдэл үүсэх магадлал өндөр байна. Бид 18 хоногийн өмнө Ерөнхий сайдад тодорхой саналуудыг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирээүй байна. 

Бидний өргөн барьж буй хуулийн төслийн тухайд  2020 оны төсвийн тухай хуульд 2020-2021, 2022 оныг дамжин хэрэгжих 1.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээг хасаж, хэмнэсэн 355 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлэн, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй 100 сая хүртэл төгрөгийн зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох. Түүнчлэн арилжааны банкны өндөр хүүтэй зээл авсан иргэн, ААН-ийн зээлийг банк хоорондын тооцоогоор бага хүүтэй зээлд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл юм. Ингэснээр бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрийг дэмжих боломж бий болох тул хуулийн төслийг яаралтай хэлэлцэх нь зүйтэй. Зөвхөн хөлд хорио тогтоогоод өнгөрч болохгүй. Ирэх долоо хоногт УИХ-аар яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна” хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Энэ хуулийн төслийн хамгийн гол санаа нь ажлын байрыг хамгаалахад чиглэгдсэн. Арилжааны банкуудын эх үүсвэрээр жилийн 17-19 хувийн хүүтэй зээл авсан ААН-үүдийн зээлийг шууд гурван хувийн хүүтэй зээлээр солих хуулийн төсөл юм. 

Хоёрдугаарт, Азийн хөгжлийн банкнаас коронавирусийн дэгдэлт Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг -0.74 хувиар доош нь чангаана гэсэн тооцоо гаргасан байна. Тиймээс Засгийн газар эдийн засгийн оновчтой, ухаалаг, хамгаалалтын төлөвлөгөөтэй баймаар байна. Бид эдийн засгаа орхигдуулж болохгүй. Эрүүл мэнд, эдийн засгийн арга хэмжээг хоюуланг нь зэрэгцүүлж авч явахгүй бол бид эдийн засгаа сэргээх гэж маш удаан хугацаа шаардагдана гэдгийг анхаарах нь зүйтэй болов уу" гэж хэллээ. 

Мөн тэрээр Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөлөөх, түрээсийн орлого, зээлийн хүүг тодорхой хугацаанд төлөхөөс чөлөөлөх зэрэг арга хэмжээ нь зөв. Гэхдээ энэ бүх арга хэмжээ нь бизнес эрхлэгчдийн нуруун дээр ирэх дарамтыг хөнгөлөх биш тодорхой хугацаагаар хойшлуулж байгаа учраас зээлийн хүүг бодитоор бууруулах арга хэмжээ авах нь энэ цаг үед хамгийн оновчтой шийдэл гэдгийг онцолсон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com