Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Л.Мөнхтүшиг: Гадаадад байгаа иргэд визний хугацаа дууслаа гэж сандрах хэрэггүй

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллийн хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээ болон албаны шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "COVID-19 цар тахлын хэмжээнд хүрсэн энэ цаг үед дэлхийн улс орнууд өдөр бүр онц байдал зарлах, хөдөлгөөн хязгаарлах арга хэмжээг авч байна. Ялангуяа Европын орнууд эрс шийдэмгий арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн. Шенгений бүс нутгийн орнууд хоорондоо чөлөөтэй зорчдог байсан бол хилийн хязгаарлалт тогтоогоод байна. Мөн Монголд ирэх нислэгийг түр хугацаанд зогсоосонтой холбоотойгоор нутагтаа ирэх боломжгүй болсон визний хугацаа нь хэтэрч байгаа иргэдийн асуудлыг ГХЯ-наас Элчин сайдын яамдаараа дамжуулан суугаа улсынх нь виз хариуцсан эрх бүхий байгууллагатай хэлэлцээ хийж, тодорхой үр дүнд хүрсээр байгаа. Тиймээс визний хугацаа дууслаа гэж сандрах хэрэггүй. Элчин сайдын яамд уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ нөхцөл байдал нь зөвхөн Монгол Улсад үүсээд байгаа асуудал биш бөгөөд дэлхийн 138 оронд үүсээд байна. Тиймээс иргэд байгаа улсдаа тайван байж, хувийн аюулгүй байдлыг хангахыг хүсье" гэв.

Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 244 монгол иргэн эх орондоо ирсэн бол өнөөдөр өглөө Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 231 иргэн ирээд байна. Харин энэ өдрийн 09:08 цагт Улаанбаатараас хөөрсөн тусгай үүргийн онгоцоор Токиогоос 252 монгол иргэн зорчихоор бүртгэлээ хийлгэж байна.

Эдгээр тусгай үүргийн онгоцоор олон улсын нислэг түр зогссоноор Монгол Улсаас эх нутаг руугаа явах боломжгүй болсон гадаадын иргэд голчлон зорчиж байгаа аж.

 Мөн Тэрээр Солонгосын ЭСЯ-тай ярилцаж,  оюутны визийг хөнгөлөлттэй горимоор үнэ төлбөргүйгээр сунгах асуудлыг шийдвэрлэсэн. Хэрэв аль нэг сургууль гуравдугаар сарын 30-наас өмнө ирэхгүй бол тэтгэлгээ цуцална, сургуулиас нь гаргана гэсэн бол бичгээр ГХЯ-д мэдэгдэх хэрэгтэй. Энэ дагуу асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг хэлсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com