Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
З.Энхболд: Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх нар ямар нэг аргаар Тавантолгойг авах гэж байна

Ардчилсан Намын даргын ахлах зөвлөх З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Ардчилсан Намын даргын ахлах зөвлөх З.Энхболд "Д.Сумъяабазар Тавантолгойн хувьчлалаас 5.2 тэрбум ам.доллар олно гэж ярьж явсаар байгаад УИХ-ын 73 дугаар тогтоолыг батлуулсан. Гэвч Эрдэнэс Тавантолгойг хувьчлаад олох гэж байсан мөнгөний хэрэгцээ байхгүй болсон болохоор УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй. 

Бүтээн байгуулалт хийгээд үндсэндээ дуусч байхад үүнийг зарах хэрэг юу байна. Тавантолгойн хувьчлалыг эсэргүүцэхээр над руу гүтгэлэг явуулж эхлээд байна.

Нэгдүгээрт, намайг Тавантолгойд машин явуулдаг гэсэн. Би тэнд машин явуулах нь битгий хэл хувьдаа жижиг машингүй хүн.

Хоёрдугаарт, “Хишиг арвин” гэдэг компанитай намайг холбоотой мэтээр гүтгэж эхэлсэн. Би тэр компанитай ямар ч холбоогүй. 

Одоо ахиад “Страто” гэдэг компанитай холбоотой мэтээр гүтгэж байна. Би тэр компанитай ямар нэгэн холбоо байхгүй. Би Тавантолгойг яриагүй бол ийм довтолгой ирэхгүй байх байсан байх. 

МАН, “Эрдэнэс Тавантолгой”, “MCS” гурав нийлж байгаад Л.Наранбаатар гэдэг хүнийг хөлсөлж намайг гүтгүүлсэн.  
Та нарын Тавантолгойг үнэгүй авах гэсэн төсөл Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдоржийн үед зогссон. Одоо Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх нар ямар нэг аргаар авах гэж байна. 

-Та Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа яагаад энэ талаар дуугараагүй юм бэ. Мөн таныг ажлаа өгчихөөд нууцын зэрэглэлтэй зүйлийг дэлгэж байна гэдэг шүүмжлэл байсан? 

-Би тэр үед саналын эрхгүй гишүүн байлаа. Би үүнийг дэмжээгүй. ҮАБЗ, УИХ хууртсан.

Д.Сумъяабазар бөх барилдахдаа сайн байж болно. Гэхдээ би хоёр жилийн хугацаанд номыг нь үзсэн хүн. Тэгэхээр IPO дээр надтай маргалдах хэрэггүй. Энэ бол өмч хувьчлал. 

Нийт монголчуудын өмчийг зарах асуудалд нууцлаад байх зүйл байхгүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com