Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Монгол Улс даавуун амны хаалтны үндэсний стандарттай боллоо

2020 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн тушаалаар “MNS 6828: 2020, Амны хаалт. Ерөнхий шаардлага” стандартыг баталснаар Монгол Улс анх удаа даавуун амны хаалтны стандарттай боллоо. 

Энэхүү стандартаар агаарын бохирдол, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зориулалт бүхий олон дахин хэрэглэх амны даавуун хаалтны чанарыг шалгах, баталгаажуулах, хаяглах, савлах, хадгалах, тээвэрлэхэд тавих шаардлагыг тогтоосон байна.

Олон дахин угааж хэрэглэх амны даавуун хаалтыг дотоодын нөөц бололцоог ашиглан үндэсний үйлдвэрлэгчид бөөнөөр үйлдвэрлэх боломж бүрдэж байна

Ингэснээр ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор стандартад нийцсэн олон дахин угааж хэрэглэх амны даавуун хаалтыг дотоодын нөөц бололцоог ашиглан үндэсний үйлдвэрлэгчид бөөнөөр үйлдвэрлэх боломж бүрдэж байна.

Уг “MNS 6828: 2020, Амны хаалт. Ерөнхий шаардлага” стандарт нь стандартчиллын олон улсын болон үндэсний үйлдвэрлэгч, сорилт, шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн боллоо гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

COVID-19 халдварын цар тахал дэлхий дахинаа эрчимтэй тархахын хэрээр нэг удаагийн амны хаалтны хомсдол үүсч эхлээд байна. Манай улсын хувьд эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл болох малгай, амны хаалт, халаад, гутлын өмсгөл зэргийг үйлдвэрлэдэг ч түүхий эдээ 100 хувь импортоор оруулж ирдэг. Одоогоор түүхий эдийн нөөц багасч татан авахад тодорхой хугацаа шаардагдаж байгаа тул олон дахин хэрэглэдэг амны хаалтыг хэрэглээнд нэвтрүүлэх шаардлага үүсч байгаа юм. 

Тиймээс олон дахин хэрэглэх амны даавуун хаалтны стандартыг боловсруулж, батлуулах зорилго бүхий ажлын хэсгийг Стандарт хэмжил зүйн газрын даргын тушаалаар байгуулжээ.

Ажлын хэсэг шуурхай ажилласны үр дүнд энэхүү стандартыг баталжээ. Уг ажлын хэсэгт Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стандарт хэмжил зүйн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Шинжлэх ухаан технологийн их сургууль зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл орж ажилласан байна.

Стандартыг www.estandard.gov.mn вэб хуудсаас бүрэн эхээр нь үзэх боломжтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com