Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Б.Лхагва: Зарим эмийн сан 4500 төгрөгийн гар ариутгагчийг 11 мянган төгрөгөөр борлуулж байна

Өнөөдөр /2020.03.17/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Коронавирусийн тархалтаас сэргийлж буй энэ үед байгууллагуудад хяналт, шалгалт хийсэн бөгөөд бараа бүтээгдэхүүний үнийг нэмж, үнийн хоорогдол үүсгэсэн байгууллагуудад торгуулийн арга хэмжээ авсан байна. 

Энэ талаар тус газрын дарга Б.Лхагва "Байцаагчдыг өдөр бүр хуваарилан зах, худалдааны төвүүд дээр хяналт, шалгалт хийлгэж байна. Үүгээр гуравдугаар сарын 10-ны өдрөөс хойш махны үнийг нэмж худалдсан Улсын их дэлгүүр дэх “Номин Тав Трэйд” ХХК-ийг 20 сая төгрөгөөр торголоо. Энэ компани хонины ястай махыг 1500, үхрийн ястай махыг 2000, үхрийн цул махыг 3000 төгрөгөөр тус тус нэмж худалдсан байна. Өөрөөр хэлбэл үхрийн цул мах нэг килограмм нь 14400 төгрөг байсныг 17999 болгон нэм” гэлээ. Мөн эм ханган нийлүүлэх тусгай зөвшөрөл өгдөг байгууллагууд хяналтай илүү өндөр түвшинд тавьж ажиллах хэрэгтэй байна. Зарим эмийн сан 4500 төгрөгийн гар ариутгагчийг 11 мянган төгрөгөөр борлуулж байна. Үнээ буулгах шаардлага тавихад тэгвэл зархаа болилоо гэж эсэргүүцэл үзүүлж байна. Мөн хяналт шалгалтын явцад ариун цэврийн шаардлага хангахгүй байгууллага олон байна. Тиймээс энэ тал дээр илүү анхаарч ажиллах хэрэгтэй. Иргэдийн зүгээс үнээ нэмсэн байгууллага, дэлгүүр байвал баримтжуулан бидэнд гомдол гаргавал шуурхай ажиллан арга хэмжээ авна гэдгээ хэлье" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com