Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Д.Нямхүү: Халдвар авсан 3 иргэний хавьтал 61 хүнээс COVID-19 илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай улсад өчигдөр гурван хүнд халдвар илэрсэн. Гурван иргэний хоёр нь Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн бол нэг нь Берлиний тусгай нислэгээр ирсэн. Одоо ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Ойрын бүх хавьтлыг шинжилгээнд хамруулна. Онгоцонд хоолоор үйлчлээгүй,  иргэдийг амны хаалтаа авахгүй, аль болох хоорондоо ярихгүй байх зөвлөмж өгсөн тул онгоцонд халдвар дамжсан байх эрсдэл багатай. Шинээр халдвар авсан 3 хүний бүх хавьтлуудыг тогтоон ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч байна. Солонгосоос ирсэн хоёр хүн эмнэлэгт үйлчлүүлж байгаад ирсэн. Тэгэхээр аль ч улсын эрүүл мэндийн байгууллагууд халдвар авах эрсдэлтэй байна. Тиймээс иргэд аль болох гэрээсээ гарахгүй, эмнэлгээр явахгүй байх нь зүйтэй. Шаардлагатай тохиолдолд утсаар зөвөлгөө мэдээлэл авч болно" гэв. 

Д.Нямхүү "Гуравдугаар сарын 11-нд батлагдсан франц иргэнтэй хавьтал болсон 88 хүнд хийсэн давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Баян-Өлгийд тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу мөн сөрөг гарсан. Өчигдөр идлэрсэн гурван хүнтэй хавьталд орсон 111 хүнийг тусгаарласан. Тэдний 61 хүнээс вирус илрээгүй. Үлдсэн хүний шинжилгээг хийж байна. Онгоцоор ирсэн 43 хүнд түргэвчилсэн тест авч үзлээ. Бүх хүнээс коронавирус илрээгүй" гэж хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com