Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Я.Буянжаргал: БНХАУ-аас коронавирусийн халдварыг эмчлэх уламжлалт эмчилгээний жор авсан

ЭМЯ-ны мэдээллийн үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрээр "Нэгдүгээр сарын 9-нөөс хойш тусгаарлан ажиглалтад 2239 иргэн хүлээн авснаас өнөөдрийн байдлаар /2020.03.17/ 1330 хүн тусгаарлагдаж байна. Нийтдээ 293 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийснээс онош батлагдаж, коронавирус илэрсэн дөрвөн тохиолдол бүртгэгдлээ.  Өчигдөр Токио-УБ-ын нислэгээр 256 зорчигч ирсэн. Сэжигтэй болон эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэдийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 63 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад иргэнийг Жаргалант, Наранбулаг, Парк гэсэн зочид буудал, сувилалд байрлуулан ажиглаж байна.

Хилийн боомтуудаар олон улсаар дамжсан иргэд ирсээр байна. Сэлэнгийн Алтанбулаг, Баян-Өлгийн Цагааннуур сум дахь боомтуудаар Австрали, Тайланд, Тайвань, Филиппин, Хонгконг, БНСУ, Хойд Солонгос, Канад, Франц, ОХУ, АНУ, Унгар, Испани, Индонез, Укбекистан, Турк, Энэтхэг улсуудаар дамжсан иргэд ирснийг бүрэн тусгаарласан" гэв.

Мөн тэрээр резидент эмч нар болон тархвар судлалын мэргэжлийн тэтгэвэрт гарсан эмч нараа татан оролцуулж ажиллаж байна. БНХАУ-аас коронавирусийн халдварыг эмчлэх уламжлалт анагаах ухааны эмчилгээний жорыг авсан. Уламжлалт эмчилгээний заавар журмын мөн батлуулсан гэдгийг хэлж байлаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com