Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Короновирусээр өвчлөгсдийн тоо нэг хоногт 14 мянгаар нэмэгдлээ

 Гуравдугаар сарын 16-наас 17-нд шилжих нэг хоногт дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусын халдвар авсан хүний тоо 14 мянгаар нэмэгдэж нийтдээ 167 511 боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ. Сүүлийн 24 цагт энэ халдварын улмаас 862 хүн нас барж, анх Ухань хотоос эхэлж гарснаас хойш нас барсан хүний тоо 6606-д хүрсэн байна. Өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Хятадын засгийн газар Ухань хотод шинэ төрлийн өвчин дэлгэрлээ гэж мэдээлсэн юм. Шинэ төрлийн энэ коронавирусыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага албан ёсоор COVID-19 гэж нэрлээд энэ өвчний тархалд цар тахлын хэмжээнд хүрлээ хэмээн гуравдугаар сарын 11-нд албан ёсоор зарласан юм. Өнөөдөр шинэ төрлийн коронавирусын халдвар дэлхийн 151 оронд тархаад байна. Өвчний халдвар анх гарсан Хятадаас хальж одоо ихэнх шинэ тохиолдол хятадаас өөр улсуудад бүртгэгдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолсон байна. “Сүүлийн долоо хоногт COVID-19-ийн тархалт эрчимтэй нэмэгдлээ. Одоо шинэ тохиолдлуудын ихэнх нь Хятадаас өөр бусад улсуудад гарч байна” гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Женевт хийлгэсэн хэвлэлийн мэдээлэл дээр мэдэгджээ. Зөвхөн Итали улсад гэхэд л өнгөрсөн нэг хоногт гурван мянга гаруй хүн коронавирусын халдвар авч, энэ өвчнөөр 350 хүн нас барж нийт нас барсан хүн 2100-д хүрчээ. Өнөөдөр тус улсад энэ өвчний халдвараар 27900 хүн өвчлөөд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
9 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com