Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Орос-Туркийн эргүүлийн танкийг бүслэн хаажээ

Сирийн Идлиб мужийн иргэд М4 зам дээр явж байсан Орос-Туркийн эргүүлийн цувааны М-60Т танкийг бүслэн хааж, туг далбаагаар бүрхэн эсэргүүцлээ илэрхийллээ гэж “Цэргийн тоймч” Telegram суваг мэдээллээ. Дүрс бичлэг дээр нутгийн иргэд өөрийнх нь нутагт цэргийн хүчин эргүүл хийж байгааг эсэргүүцэн Туркийн зэвсэгт хүчний танкан дээр гарч уриа хашхиралдаж байгаа нь харагдаж байна. Сирийн энэ М4 авто зам дээр зэвсэгт бүлэглэл өдөөн хатгалга хийсний дараа эндхийн нөхцөл байдлыг тогтворжуулах, аюулгүй байдал хангахын тулд Орос-Туркийн хамтарсан хүчин эргүүл хийж байгаа хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ сарын 15-нд мэдэгдсэн. Нутгийн ард иргэдийг амьд бамбай болгохоор оролдож байгаа зэвсэгт бүлэглэлүүдийн довтолгоо үйл ажиллагааг хязгаарлахад 15-наас эхэлсэн ийм эргүүл чухал гэж хоёр тал үзэж байгаа аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдагон хоёр Идлиб мужид гал зогсоох асуудлаар гуравдугаар сарын 5-нд хэлэлцэж тохиролцсон. Харин Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Америк, Туркийн цэргийн хүч улс орноос нь гарахгүй бол Дамаск хүч хэрэглэхэд хүрнэ гэж мэдэгдээд байгаа юм. Өнгөрөгч нэгдүгээр сард Сирийн Засгийн газрын цэрэг сөрөг хүчин, террористуудын байрлал руу сөрөг довтолгоо эхэлснээр Идлиб мужид нөхцөл байдал хурцадсаны дараа Орос-Туркийн тал дээд хэмжээнд хэлэлцээр хийсэн. Засгийн газрын хүчин Идлиб мужийн бараг талыг террористуудаас цэвэрлэж Туркийн цэргийн ажиглалтын цэгүүдийг өнгөрсөн. Үүний дараа Анкара энэ бүс дэх цэргийн хүчээ нэмэгдүүлэн Сирийн засгийн газрын хүчний эсрэг “Хаврын бамбай” ажиллагаа эхлүүлээд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com