Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Казахстан улс хоёр хотдоо хөл хорио тогтоолоо

Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд Казахстан улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол хоёр дахин нэмэгджээ. Үүнд нийслэл Нур-Султан хотод гурав, Алматы хотод 15 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоог 33 боллоо.

Үүнтэй холбоотогоор Казахстаны ерөнхий сайд Аскар Мамин ерөнхийлөгчийн дэргэдэх онцгой коммист санал оруулан, гуравдугаар сарын 19-ний шөнө дундаас эхлэн дөрөвдүгээр сарын 15 хүртэл хугацаанд тус халдвар бүртгэгдсэн хотуудад хөл хорионы хатуу дэглэм тогтоохоор шийдвэрлэсэн байна.

Төлөвлөгөөний дагуу хоёр хотыг дотор нь дэд хэсгүүдэд хувааж, хэсэг тус бүрт хяналтын постууд байгуулах аж. Ингэснээр хот дотрох автомашины болон явган хүний хөдөлгөөнийг эрс хязгаарлах юм байна.

Мөн хоёр хотын үйлчилгээний байгууллагууд хаагдаж, зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сангууд ажиллахаар болжээ. Хотын хуваасан хэсгүүдэд хүнс, өргөн хэрэглээний бараа, эм түгээх цэгүүд ажиллуулахаар болсон байна.

 

 

Эх сурвалж: Reuters, Radio Free Europe /Radio Liberty

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com