Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Дэрэвгэр жиргэрүү ховор ургамлыг хууль бусаар бэлтгэснийг илрүүлж, таслан зогсоолоо

 Ховор ургамлын жагсаалтад орсон ургамлын үрийг хууль бусаар бэлтгэн БНХАУ-ын иргэдэд борлуулах гэж байсныг илрүүлж таслан зогсоолоо. Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Цагаан хустайн 2 орчимд иргэн Г-ийн хашаан дотор 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 53 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан "Дэрэвгэр жиргэрүү" ургамлын үр нэг тонныг хадгалж байсныг илрүүллээ. Уг хэргийг Монгол Улсын иргэн Э үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Урьдчилсан байдлаар шалгалтын ажиллагааг явуулахад Дорнод аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн түүж бэлтгэсэн ургамлын үрийг 2019 оны дөрвөөс наймдугаар сарын хооронд худалдан авч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдэд өндөр үнээр худалдан борлуулах зорилгоор хадгалж байсныг тогтоож таслан зогсоолоо. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд ургамлыг хадгалж байсан чингэлэгт хэргийн газрын үзлэг хийж, зургаан иргэнээс гэрчийн мэдүүлэг авч үрийг эд мөрийн баримтаар хураан "Дэрэвгэр жиргэрүү" ургамлын үрийг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж, дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байна.Дэрэвгэр жиргэрүү гэх энэхүү ургамал ямар ач холбогдолтой, хэрхэн хэрэглэдэг талаар эмзүйч, ургамал судлаачид хэлэхдээ “Дэрэвгэр жиргэрүүг хүн орхоодойтой дүйцэхүйц ач холбогдолтой гэж үздэг. Олон төрлийн өвчнийг анагаах биологийн идэвхт бодис агуулдаг болохыг энэ ургамалд судалгаа хийсэн олон улсын эрдэмтэд тогтоосон аж.
Өнөөдөр манай эмийн үйлдвэрүүдэд үрэвслийн эсрэг, цусан дахь сахарын хэмжээг буулгах зориулалттай эм хийхэд ашигладаг байна. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 53 дугаар тогтоолоор Дэрэвгэр жиргэрүү ургамлыг ховор ургамлын жагсаалтад оруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 282 дугаар тушаалын хавсралтаар нэг килограмм ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 50 мянган төгрөгөөр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт “..ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ”-гээр нөхөн төлүүлэхээр заасан байна. Иймд иргэн Б нь хууль бус үйл ажиллагааныхаа улмаас байгаль экологид учирсан 250 сая төгрөгийн хохирол учруулсан тухай урьдчилсан дүгнэлт гарсан байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com