Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“МҮОНРТ бол арилжааны суваг биш, санхүүгийн тайлангаа шалгуулж, ил тод зарла”

 “Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний нийгэмлэг” ТББ-аас МҮОНРТ-ийн удирдлагуудын хууль бус үйлдийг шалгуулах хүсэлтийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хүргүүллээ.
“Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний нийгэмлэгийн зохицуулагч Э.Дашням хэлэхдээ “Монголын үндэсний олон нийтийн телевизтэй холбоотой гомдол санал манай байгууллагад ирсэн. Үүний дагуу судалж үзсэний үндсэн дээр өргөдөл хүргүүлж байна. Бид долоо хоногийн өмнө УИХ болон УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороонд өргөдлөө өгсөн. Өнөөдөр үндэсний зөвлөлийн хурал болж байгаа гэдгийг сонсоод өөрсдөд нь өгөхөөр ирсэн байгаа нь энэ. МҮОНРТ бол хувь хүний, арилжааны, хэн нэгэн компаний телевиз биш. Өөрийн гэсэн хуультай Монголын нийт ард иргэдэд зориулсан телевиз.

 МҮОНТ-ийн тухай хуулийн 13.1 заалтад тухайн өдрийн мэдээллийн цагийн хоёр хувиас хэтрэхгүй реклам зар сурталчилгаа явуулна гэж заасан байдаг. Гэтэл ил, далд хэлбэрээр ямар их зар сурталчилгаа явуулж буйг бүгд харж байна. Тиймээс бид хоёр хувиас илүү байна гэж үзэж байна.
Дараагийн асуудал нь Үндэсний телевизэд Үндэсний зөвлөл гэж байдаг. Удирдах 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд гишүүдийг УИХ-аар хэлэлцэж баталдаг. МҮОНРТ-ийн тухай хуулийн 21.4 дэх заалт дээр “Ямар нэгэн ял шийтгэл эдэлсэн хүнийг сонгохгүй” гэж заасан байдаг. Гэтэл улиран сонгогдсон удирдах зөвлөлийн дарга нь өөрөө 2016-2000 онд казиногийн хэргээр яллагдаж байсан хүн байна” гэсэн юм.
Мөн тус ТББ-ын зохицуулагч Б.Азбаяр “МҮОНТ-тэй холбоотой төсөв, санхүүгийн гомдол­­ ирсэн. Тухайлбал 2017 онд МҮОНРТ-ийн техникийн шинчлэлтэд 8,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг УИХ-аас баталсан. Энэхүү шинэчлэлийн хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалт санхүүжилтийн үр дүнг олон нийтэд мэдээлж байна уу гэж өргөдлийн байнгын хороонд өргөдөл өгсөн. МҮОНРТ-ийн хуулинд зааснаар үндэсний зөвлөлөөс байгуулагдсан хяналтын зөвлөл нь олон нийтийн радио телевизийн хөтөлбөрийн бодлогоос бусад асуудалд хяналт тавьж ажиллах ёстой. Тус хуулийн 29.1.5-т зааснаар хяналтын зөвлөл нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хянан шалгах, баримтын шалгалт хийх, үр дүнг нь үндэсний зөвлөлд оруулж хэлэлцүүлэх эрх, үүрэгтэй байдаг. Харамсалтай нь МҮОНРТ-ийн техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн 8,4 тэрбум төгрөгийг санхүүжилт биш, хөрөнгө оруулалт гэдэг үндэслэлээр, үндэсний зөвлөл болон хяналтын зөвлөл нь ямар ч хяналтгүйгээр, тендер шалгаруулалт нэртэйгээр зарцуулж дууссан гэсэн гомдол мэдээлэл ирсэн. Тиймээс энэ хөрөнгө оруулалтыг МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамцтай хамтран зарцуулж, хяналт тавьсан гэх Сангийн яам болон бусад төрийн байгууллагуудад шалгалт оруулж үр дүнг нь олон нийтэд мэдээлж өгнө үү гэсэн өргөдлийг Өргөдлийн байнгын хороонд өгсөн.
Мөн МҮОНРТ-ийн тухай хуулийн 19.1-т МҮОНРТ-ийн санхүүгийн тайланг шалгуулж баталгаажуулах, санхүү эдийн засгийн үйл ажиллагаанд бүрэн болон хэсэгчилсэн хөндлөнгийн шалгалт хийх зорилгоор гэрээний үндсэн дээр аудит хийлгэнэ гэсэн заалт байдаг. Энэ хуулийн заалтыг МҮОНРТ-ийн үндэсний зөвлөл нь хэрэгжүүлэхдээ хуульд нийцүүлж, зохих арга хэмжээг авч чадсан эсэхийг нь шалгаж олон нийтэд мэдээлж өгөхийг шаардаж байна. МҮОНРТ-ийн тайлан мэдээллийг харахад хөндлөнгийн аудитаар шалгуулж, зөрчилгүй гарсан гэдэг. Энэ дүгнэлтийг ард иргэд маань үнэнд нийцэхгүй гэж үзэн, гомдолтой байгаа учраас бидэнд хүсэлт өгсөн.
МҮОНРТ нь татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг олон нийтийн телевиз болохоос биш ашгийн төлөө ажилладаг арилжааны телевиз биш. Тиймээс МҮОНРТ-ийн дээд байгууллага удирдах зөвлөл энэ хүсэлт, санал гомдлыг хүлээн авч яаралтай ил тод шийдвэрлэж, мэдээлэл өгөхийг хүсч байна” гэсэн юм. Түүнчлэн иргэдийн гомдлын дагуу эдгээр хүсэлтийг шийдвэрлүүлэхээр хандаж байгаа Төрийн бус байгууллагын зүгээс “Бидэнд хардах эрх нь байна. Та бүхэнд хариулах ёстой үүрэг нь байгаа” хэмээн онцолсон. Тэд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хуралд оролцож, өргөдлөө танилцуулж, хүсэлт, шаардлагаа уламжлахыг хүссэн ч нэвтрүүлээгүй юм. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан энэ тухайгаа мэдээлээд албан хүсэлтээ хүргүүлсэн байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com