Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Манай улсын татварын орлого 2-3 их наяд төгрөгөөр тасарч магадгүй

 Коронавирусийн халдвар дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаатай холбоотойгоор ОУВС, Дэлхийн банк, ОУХАБ болон санхүүгийн судалгааны байгууллагууд 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0.5-1 нэгжээр бууруулжээ. Тухайлбал, Оксфорд Эдийн засаг болон Маккензи дэлхийн эдийн засгийн өсөлтийг хамгийн багадаа 0.5-1.5 нэгжээр, Хятадын эдийн засгийн өсөлтийг хоёр нэгжээр буурахаар тооцоолсон байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсууд халдварын эсрэг нэмэлт төслийг батлан эрүүлийг хамгаалах үйлдвэрлэл, үйлчилгээ, ЖДҮ, худалдааны салбартаа 0 хүүтэй зээлийн эх үүсвэрийг олгож, татварын хөнгөлөлт үзүүлж байгаа нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал, Их Британи улсын Төв банк бодлогын хүүгээ гурав хувиар  бууруулсан бол Герман улсын Сэргээн босголтын банк хязгааргүй зээлийн шугамыг нээж, Итали улсын Засгийн газар иргэдийнхээ зээлийн төлбөрийг түр зогсоогоод байна.Тэгвэл  манай улс иргэд ААН-үүдэд үүсч байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах тодорхой хөтөлбөргүй авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь үр дүнгүй, хугацаа алдсан хэвээр байна. Монгол Улсын экспортын орлогын 93 хувь БНХАУ-аас орж ирдэг. Тэгвэл энэ  оны эхний хагас жилд  уул уурхайн бүтээгдэхүүнээс орох АМНАТ нэг  их наяд төгрөгөөр, оны төгсгөлд нийт татварын орлого 2-3  их наяд төгрөгөөр тасарч магадгүй гэсэн тооцоог эдийн засагчид хийгээд байгаа. Иймд төсвийн орлогын төсөөллийг бодитой төлөвлөж урд хөрштэй хийх гадаад худалдааны хэлцлүүд, хил гааль болон боомтын үйл ажиллагааг сайжруулахад онцгой анхаарах шаардлага тулгараад буй юм.

эх сурвалж:"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com