Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хүмүүжигч эрчүүдэд 400 гаруй ном бэлэглэлээ

 Өчигдөр тохиосон “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярыг тохиолдуулан “Ялгаварлалыг хариуцлагажуулъя” ТББ болон БНСУ дахь монгол эмэгтэйчүүдийн холбоо хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Амгалан дахь 421 дүгээр нээлттэй хорих ангид хүмүүжиж байгаа эрчүүдэд ном хандивлах ажлыг зохион байгууллаа. Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор хөл хорио тогтоосон учраас тус байгууллагын төлөөллийг хүмүүжигчидтэй уулзуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Хэдийгээр алдаж эндэж, хазгай гишгэсэн ч гаргасан алдаагаа засч, улс нийгэмдээ шударгаар хөдөлмөрлөж сайн сайхан ажиллаж амьдарч байгаа олон хүн бий. Тийм л хүмүүсийн оюун санаанд хөрөнгө оруулахын тулд энэ ажлыг зохион байгуулж байгаагаа хэлж байлаа. “Ялгаварлалыг хариуцлагажуулъя” ТББ-ын тэргүүн Л.Отгонцэцэг хэлэхдээ өнгөрсөн жилээс эхлэн хорих ангиудад хүмүүжиж байгаа иргэдэд зориулсан сургалтууд хийж эхэлсэн гэв. Тэд ганцхан сургалт зохион байгуулах биш оюуны хөрөнгө оруулалт хийж номын хандив өгөх нь зүйтэй юм байна гэдгийг олж харснаа хэлж байна. Сүүлийн үед шинээр олон сайхан номнууд худалдаанд гарч байгаа боловч тэр бүр худалдаж авах боломж төрийн байгууллагууд, тэр дундаа хорих ангиудад байдаггүй. Тиймээс номын хандив өргөхөөр шийдсэн тухайгаа ярьсан юм. Тэдний энэхүү санаачилгад иргэд сайн дураараа нэгдэж 800 орчим ном цугларсан байна. Эдгээр номын 420 орчмыг тус хорих ангид бэлэглэж байгаа бол үлдсэн номыг нь эмэгтэйчүүдийн хорих ангид маргааш хандивлах юм байна. Хандивын номнуудын хувьд гадаад хэлний ном, хувь хүний хөгжлийн, бурхны шашны гэх мэт олон төрлийн номнууд байгаа аж. Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисч, дэлхий тойрч, далайд хөвөх мэт… хэмээн нэгэнтээ их зохиолч Ц.Дамдинсүрэн гуай хэлсэн байдаг. Тиймээс ном уншихын ач холбогдлын талаар энд дахин нурших нь илүүц биз ээ. Энэ удаагийн ном хандивлах аяны бас нэгэн онцлог бол Талархалын захидал болон шүлгийн уралдаан зохиосон явдал байлаа. Тус уралдаанд 20 орчим захидал ирсэн байсан. Бүхий л захидал чин сэтгэлийн үгстэй, уярал ухаалал хөврүүлсэн ээж хүний, эх хүний хайрын гайхамшгийг, чин үнэнчийг магтан дуулсан байлаа. Шагналт байрыг шалгаруулахад хэцүүхэн байсан.
Энэ талаар шүүгчид хэлэхдээ хүмүүжигчдээс ирүүлсэн захидал болон шүлгүүдийг уншихад сэтгэл догдлуулсан, хоолой зангируулсан чин сэтгэлийн үгтэй олон захидал ирсэн байсан юм. “Хэдийгээр хөл хорио тогтоосон байгаа болохоор захидал болон шүлгийн уралдаанд амжилттай оролцож байр эзэлсэн хүмүүжигчидтэй биечлэн уулзаж баяр хүргэх, урам өгөх боломжгүй байгаа ч тэдэнд зориулан авч ирсэн сэтгэлийн бэлгээ тус ангийн алба хаагчдаар дамжуулан хүлээлгэн өгсөндөө баяртай байгаагаа хэлсэн. Мөн эхний гурван байрыг эзэлсэн хүмүүжигчдийн шүлгийг ар гэрийнхэнд нь сэтгэлийн бэлгийн хамт хүргэж өгөхөө зохион байгуулагчид хэлсэн. Энэ баярт мэдээ бол тус уралдаанд оролцож шагналт байр эзэлсэн хүмүүжигчдийн баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал байсан. Тэдний чин сэтгэлийн үгтэй, ухаарал, уярал дагуулсан нандин захидалыг авахдаа аав, ээж, ах, дүү, хайртай хань, үр хүүхэд нь хэчнээн их баярлах бол доо. Магадгүй өчигдөр тэдний зүрх сэтгэлд хэсэгхэн хугацаанд эрхээ хасуулсан хүүхэд нь, аав нь хамгийн ихээр бодогдсон байх. Тус ангид хүмүүжиж байгаа эрчүүдийн дотор, цагтаа хайртай бүсгүйнхээ сэтгэлд гуниг хуруулчхаад дөрөөн дээрээ сүү дусаалган ээж, аавын хүү биш эх орны хүү болохоор мордсон олон эрчүүд байгаа л байх. Тэд өчигдөр тэр сайхан дурсамжаа сэтгэлдээ тээж суусан нь лавтай. Хэдийгээр төрөөс соёрхсон батлах байхгүй ч төрсөн биедээ насан туршийн батлахтай эрчүүд тэртээ 1949 онд Ц.Цэдэнжавын бичсэн
Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлдэг” хэмээх сайхан мөртүүдийг сонсоод эр хүн болж төрснөөрөө бахархаж, эх орон дуудсан цагт хэзээд бэлхэн жагсах омголон халуун сэтгэл тээж явдаг биз ээ.
Тус ангийн ниймгмийн ахлах ажилтан Д.Орломын хэлж байгаагаар хүмүүжиж байгаа иргэдийг нийгэмшүүлэхийн тулд олон ажил зохион байгуулдаг бөгөөд тэр дундаа сургалт хүмүүжлийн нөлөөллийн ажлууд ихээхэн үр дүнтэй байдгийг хэлж байна. Тус ангид хүмүүжиж байгаа иргэдийн хувьд ихэвчлэн анх удаагийн үйлдэлтэй, хөнгөн ялтай хүмүүс байдаг. Тус хорих ангид номын эрэлт хэрэгцээ их байдаг. Учир нь хүмүүжигчид уншлагын цагаар олон төрлийн номыг богино хугацаанд уншаад дуусчихдаг. Хүмүүжигчидийн хувьд хүний хөгжилд зориулсан номыг түлхүү сонирхдог. Учир нь хүмүүжигчид хорих ангид байх хугацаандаа бусдаас илүү өөртөө төвлөрч “Би хаана, юун дээр алдаад энэ газар орж ирэв” гэдгээ тунгаадаг байна. Мөн уран зохиолын болон түүхийн сэдэвт номнуудыг түлхүү уншдаг байна. Тэд ангийнхаа номын сангийн баяжилтыг төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүсийн хандивласан номоор хийдэг гэдгийг хэлж байна. Тиймээс өнөөдрийн 400 гаруй ном хандивлаж байгаа нь хүмүүжигчдийн оюун санаанд үнэлж баршгүй том хөрөнгө оруулалт болсон гэдгийг онцоллоо. Номын цагаан буян арвижих болтугай.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com