Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Шатахууны үнэ дөрөвдүгээр сарын 15 гэхэд литр тутамд 200 төгрөгөөр буурна

 УУХҮ-ийн сайд Д.Сумъяа­базар шатахуун жижиглэнгээр борлуулах үнийг литр тутамд 50 төгрөгөөр, цаашид дэлхийн зах зээлийн ханштай уялдуулан 200 хүртэл төгрөгөөр үе шаттай багасгах чиглэл өгсөн тухай мэдээлэв. Шинэ коронавирусийн халдвар дэлхийн улс орнуудад тархсантай холбоотой олон улсын зах зээлд газрын тосны үнэ унаад байгаа юм.  Нэг баррель газрын тос оны өмнө 64-65 ам.доллар байсан ч нэгдүгээр сараас хойш ханш унасаар өдгөө  22-28 ам.доллар болжээ. Тиймээс эхний ээлжинд өчигдрөөс (2020.03.19) шатахууны жижиглэнгийн үнийг 50-100 төгрөгөөр бууруулж байгаа аж. Цаашид УУХҮЯ, АМГТГ болон шатахуун импортлогч ААН-үүд хамтран шатахууны жижиглэнгийн үнийг дөрөвдүгээр сарын 15 гэхэд литр тутамд нь 200 төгрөг  хүртэл бууруулах аж.  АМГТГ-ын Газрын тосны газрын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, “Энэ сард ам.доллартой харьцах төгрөгийн ханш 70 төгрөгөөр нэмэгдсэн ОХУ-ын “Роснефть” компаниас нефтийн хилийн үнийг хоёрдугаар сарын 25-27-нд мэдээлсэн. Үүнд манай улсын хамгийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахуун 58 ам.доллар болж багассан буюу литр тутамд 120-130 төгрөгийн бууралт ажиглагдсан. Ам.долларын ханшийн зөрүү 70 төгрөгийг хасахад бодит үнэ 50 орчим төгрөг болж байгааг үндэслэн тооцоолсон” хэмээв. УУХҮЯ, АМГТГ шатахууны импортлогч ААН-үүдтэй хамтран газрын тосны үнэ түүхэн дэх хамгийн бага үедээ байхад боломжит байдлаар нөөцлөхөөр ажиллаж байгааг мэдээллийн үеэр онцоллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com