Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Д.Нарангэрэл: Ази тивд халвдарын хоёр дахь давалгаа үүсэх эрсдэл байна

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.

Хэвлэлийн хурлын эхэнд Д.Нарангэрэл “Өчигдөр таван оронд коронавирусийн тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 173 оронд халдвар тархаад байна. АНУ, Итали, Испани, БНСУ, Дани, Герман, Франц улсад халдвар хурдтай тархаж байна. Ковид-19 халдвар анх гарсан эхний сард 100 мянган тохиолдол бүртгэгдсэн. Гэтэл сүүлийн 12 хоногт 100 мянган хүн халдвар аваад байна. Мөн Европ тивээс Ази тив рүү халдвар зөөвөрлөгдөх хандлага ажиглагдаж байна. Эрдэмтэд Азид хоёр дахь давалгаа үүсэж, халдвар дахин тархах эрсдэл үүслээ хэмээн үзэж байна. Учир нь Европоос ирсэн иргэдээс халдвар илэрсэн тохиолдол Сингапурт 33, БНХАУ-д 140 шинээр бүртгэгдлээ. Тиймээс халдвар Ази тивд дахинтархах эрсдэл үүссэн учир бүх орныг урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээгээ сулруулж болохгүйг анхаарууллаа” гэв.

Д.Нямхүү "Гуравдугаар сарын 17-нд Берлиний онгоцоор ирсэн иргэний нэгдүгээр хавьтал болсон 74 хүнээс коронавирус илрээгүй. Истанбул-УБ-ын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 24 хүнээс COVID-19 илрээгүй. 197 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглагдаж байгаагаас батлагдсан 6, сэжигтэй 7 иргэн байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 156 иргэний шинжилгээг дэс дараатай хийж байна. 

Нэг хүн хүндэвтэр, бусад тав нь дунд зэрэг буюу тогтвортой байна. Эмч нар маань мөн дотор тусгаарлагдаж байгаа учир үргэлж утсаар мэдээллээ солилцож байна. Нэг хүний шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулж байна. Одоогоор нийт шинжилгээнд 760 сая төгрөг зарцуулаад байна. 

Я.Буянжаргал "Нэгдүгээр сараас хойш 2942 хүн тусгаарлагдсанаас 1804 иргэн тусгаарлан ажиглалтад байна. тусгай үүргийн 4 удаагийн нислэгээр ирсэн 983 иргэн, нисэх экипажийнхан ажиглалтад байгаа. ОХУ, Казахстанаас оюутнууд эх орондоо ирэх хүсэлт гаргаж байгаа учир Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тусгаарлах байр шинээр бэлтгэж байна.  

Харин дэлхийн коронавирус тархалтын мэдээллийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа танилцууллаа. Тэрээр хэлэхдээ "Италид өнгөрсөн 24 цагт 427 нас баралт бүртгэгдэж, нийт нас баралтынт тоо 3000 давлаа. Нийт халдвар авсан хүний тоо 41035 байна. Ламбордин мужид цогцос хадгалах, чандарлах байгууллагууд ачааллаа дийлэхгүй болж бусад мужаас дэмжлэг хүсэж байна. ЮНЕСКО-гоос дэлхийн 107 улс оронд бүх сургуулийг үндэсний хэмжээнд хаасан байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com