Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Г.Соронзонболд: Коронавирус байхгүй болчихвол найзуудтайгаа уулзмаар байна

Хөл хориотой өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байгаа талаар Чингэлтэй дүүргийн 28 дугаар сургуулийн зургадугаар ангийн сурагч Г.Соронзонболдтой ярилцлаа.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Намайг Ганболдын Соронзонболд гэдэг. Би Чингэлтэй дүүргийн 28 сургуулийн зургадугаар ангид сурдаг. Аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг.
-Өдрийг юу хийж өнгөрүүлж байна. Сургуульдаа явахгүй болохоор уйтгартай байна уу?
-Сургууль орохгүй болохоор муухай санагдаж байгаа. Ангийнхантайгаа хурдан уулзахыг хүсч байна. Гэртээ хичээлээ хийгээд, гэрээсээ гарахгүй дүү нартайгаа тоглож өдрийг өнгөрүүлж байна.
-Сургууль нь яагаад орохгүй байгааг мэдэж байгаа юу?
-Агаар дуслын замаар халдварладаг вируст өвчин болох коронавирус гарсан учраас сургууль, цэцэрлэг орохгүй байгаа. Энэ өвчин хэзээ эдгэрэхийг та мэдээгүй биз. Хурдхан эдгэрчихвэл сургуульдаа яваад найзуудтайгаа уулзмаар л байна.
-Хэзээ эдгэрэхийг тодорхой хэлж мэдэхгүй л байна даа. Гэхдээ удахгүй байх гэж бодож байна. Теле хичээлээ үзэж байгаа юу? Чамд ямар санагдаж байна?
-Үзэж байгаа. Өдөр бүр дүү бид хоёр хичээлээ зурагтаараа үздэг. Би дүүгийнхээ хичээлийг заримдаа зааж өгдөг. Миний яг доод талын дүү дөрөвдүгээр анги. Харин хамгийн бага дүү маань таван настай. Бид хоёрыг хичээлээ хийхээр манай бага дүү бас дэвтэр харандаагаа бариад зураг зурж, юм бичдэг. Хааяадаа зурагтаар гарч байгаа багшийн хэлснийг гүйцэж тэмдэглэж авч чаддаггүй учраас утсан дээрээ бичлэг хийгээд дараа нь дахин нөхөж үздэг. Бас зургийг нь дардаг. Эхлээд зурагтаар хичээл гарахад эвгүй санагдаж байсан. Одоо харин дасаад байгаа. Бас зурагтаар гарч байгаа багшийн заах арга барил нь манай ангийн багшийнхаас арай өөр юм билээ.
-Арга барил нь тэгээд таалагдсан уу?
-Таалагдсан. Гэхдээ би ангийнхаа багшдаа илүү дуртай.
- Даалгавраа хэр сайн хийж байгаа вэ?
-Өдөр болгон даалгавар өгдөг. Манай ангийнхан facebook дээр нэг групп нээгээд түүн дээрээ өдөр бүр зурагтаар гарсан хичээлээ үзэж, бичиж тэмдэглэснээ багшдаа явуулдаг. Бас даалгавраа ч гэсэн. Тэгээд багш бас долоо хоногт хийх даалгавар нэмж өгдөг. Түүнийг нь гялс хийж явуулчхаад дүү нар, найзуудтайгаа тоглодог.
-Ямар тоглоом тоглодог вэ? Гар утас хэр их ашиглаж байна?
- Гар утсыг хичээл хийхээс бусад үед ашиглахыг аав, ээж маань зөвшөөрдөггүй. Тэгээд ч гар утас их үзэхээр нүдний хараа нь муудаж сүүлдээ дэлгэцний хамааралтай болно. Гэхдээ заримдаа аав ээжээсээ зөвшөөрөл аваад жаахан үздэг. Ихэвчлэн бид шатар, даам, хөзөр, хөл бөмбөг, гар бөмбөг тоглохоос гадна барилдаж, хөөцөлдөж тоглодог. Би хоёрдугаар ангид байхдаа шатар тоглож сурсан. Та нээрээ манай хашаанд байсан айлыг харсан уу. Тэр айлд бас бидний үеийн гурван хүүхэд бий. Хоёр эрэгтэй нь дүү бид хоёрын үе. Тэр айлын хүүхэд манай хоёр дүүтэй хамт Спортын төв ордны жүдо бөхийн секцэнд явдаг. Тийм болохоор бид спортоор хичээллэх дуртай.
-Чи уг нь барилдаж баймаар биетэй юм. Дүүтэйгээ хамт жүдогоор хичээллэдэггүй юм уу?
-Би уг нь явдаг байсан л даа. Тэгээд больчихсон. Би ангийнхантайгаа хамт сургуулийнхаа хөл бөмбөг, гар бөмбөгийн секцэнд явдаг. Одоо хөдөлгөөн сайн хийж жингээ хасахаар хичээж байгаа. Өглөө бүхэн бид энэ хойд уул руу гүйгээд ирдэг. Өнөө өглөө ч бас уул руу гүйж, тэнд байдаг овоонд чулуу нэмээд ирсэн. Заримдаа аавтайгаа хамт явдаг. Тэгэхээрээ уулан дээр жаахан тоглодог. Одоо даанч нөгөө вируснээс болоод хурдан гүйж ирээд хашаандаа хөл бөмбөгөө тоглож байгаа.


-Та нар чинь тэгвэл их спортлог хүүхдүүд байх нь ээ. Спортоор хичээллэх нь хүнд ямар ашигтай юм бол оо?
-Илүүдэл жингээс салгана. Том болоод эрүүл чийрэг биетэй болно. Манай дүү ирээдүйд жүдо бөхийн олимпын аварга болохыг мөрөөддөг. Тийм болохоор тасралтгүй бэлтгэлээ сайн хийх нь чухал. Бид бас чөлөөт цагаараа ном уншдаг.
-Тийм үү. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-“Шидэт хуудас” гээд ном уншсан.Тэр номын зохиолч нь гурван удаа хорт хавдраар өвдсөн юм билээ. Тэгээд хүүхдүүдэд зориулаад ном гаргасан. Тэр номыг худалдаж авч уншвал тэр эгчийн эмчилгээнд нэмэр болно гэж ээж маань хэлсэн учраас худалдаж авсан. Аав маань ном унших дуртай. Биднийг хоёр настай байхаас орой бүр үлгэр уншиж өгдөг байсан.
-Ном унших сайн хэрэг шүү. Чи Эрүүл мэндийн яам гэж сонссон уу. Тэр байгууллага юу хийдэг юм бол оо?
-Сонссон. Эрүүл мэндийн яамнаас коронавирусээс сэргийлэхийн тулд гараа сайн савандаж угаа, маскаа сайн зүү гээд над руу өдөр болгон мессеж явуулдаг. Бас өдөр болгон 11 цагаас мэдээгээр гардаг. Аав, ээж, бид бүгдээрээ үздэг. Тийм болохоор гадаа тоглож байгаад гэртээ орохдоо гараа савандаж угаагаад, хоолойгоо давстай усаар зайлж, шороотой хувцсаа үүдний өрөөндөө тайлаад ордог. Бас ээж шим тэжээлтэй хоол өдөр бүр хийж өгч байгаа. Орой болгон аарц, чацаргана буцалгаж ууж байгаа шүү дээ.
-Ээж нь тэгвэл их ачаалалтай байгаа юм байна даа. Ээж аавдаа тусалдаг уу?
-Тусалдаг. Хий гэсэн юмыг нь хийгээд заримдаа ус авдаг. Одоо бас вирус гээд ус авч өгөхөө больчихсон. Харин хоол хийхэд гурилаа нухаж, ногоогоо арилгаж өгдөг.
-Гурил нухаж чаддаг гэж үү?
-Би угаасаа хоол хийх дуртай болохоороо гурил нухаад сурчихсан.
-За за мундаг юм аа. Ирээдүйд тэгээд тогооч болох юм уу?
-Үгүй л дээ. Автын инженер болно гэж боддог.
-Тийм үү. Автын инженер хүн чинь яг юу хийдэг юм бэ?
-Машин, техник засч янзлаад юм зохион бүтээдэг. Тийм болохоор би одооноос математик, англи хэл, физикийн хичээлдээ илүү сонирхолтой байдаг. Нээрээ сая мартын наймны баяраар ээждээ зориулж шүлэг бичиж өгсөн чинь ээж маань их баярласан.
-Тийм үү. Яасан сайхан хэрэг вэ. Зохиосон шүлгийн хэсгээсээ уншиж өгөх юм уу?
- Би уншихаасаа жаахан ичээд байна аа. Ээж миний шүлгийг бурхан дээрээ тавьчихсан.
-Тэгвэл их л нандигнаж дээ. Уншчих юм уу?
-За яах вэ тэгье.
Мөнхийн хайраар намайг өсгөсөн
Миний ээж хайрын бурхан
Эгшигт яруу дуугаараа бүүвэйлсэн
Ээж минь та элбэрлийн бурхан
Өөрөөсөө илүү намайг хайрласан
Өөрөө та минь энэрлийн бурхан
Хөрст дэлхийд ээжээ гэж орилоход
Хамгийн түрүүнд миний дууг танина
Ижий та минь ус шиг тунгалаг
Ижий та минь цэцэг шиг цэмцгэр
Ижий та минь сүү шиг ариун
Ижий та минь шүлэг шиг ариун. Ингээд боллоо. (Инээв)
-Нээрээ их сайхан шүлэг байна шүү. Чи их мундаг хүү юм аа. Хаанаас чинь ийм сайхан үгнүүд ундардаг юм бэ?
-Гоё болгох гэж олон удаа ноороглосон л доо. Ээжийнхээ талаар бодохоор л сайхан үгнүүд ундраад байдаг.
-Цэргийн баяр бас болсон шүү дээ. Аавыгаа баярлуулсан уу?
-Үгүй. Манайд дөрвөн эрэгтэй байдаг болохоор ээж биднийг баярлуулсан. Өглөө босоход битүү шөл хийчихсэн байсан. Өдөржингөө бид хамтдаа шагай нясалж, хөзөр тоглосон.
-Одоо хамгийн их мөрөөдөж байгаа зүйл чинь юу вэ?
-Коронавирусийг дэлхийгээс хурдхан алга болгохыг хүсч байна. Манай монголд ч бас ороод ирчихсэн гэсэн. Зурагтаар олон хүн коронавирус тусч нас барсан гэж гарч байна лээ. Тэр хүмүүсийг их өрөвдөж байна. Хурдан коронавирус байхгүй болчихвол найзуудтайгаа уулзаж, кино театрт кино үзэж, тоглоомын төв ормоор л байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com