Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
О.Магнай: Төсвөө танавал иргэн бүрт 1,242,721 төгрөг олгох бүрэн боломжтой

Ардчилсан Намын нарийн бичгийн дарга О.Магнай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр шинэ коронавирусийн дэгдэлтэй холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг үед дэлхийн улс орнууд хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд иргэддээ бодит тусламж үзүүлж байна. Тиймээс манай улс ч энэ тал дээр иргэддээ бодит дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. МҮХАҮТ-ын гаргасан судалгаагаар 260 мянган иргэн ажилгүй болох бодит нөхцөл үүсээд байна. Тиймээс иргэн бүрт 1 сая 242 мянга 721 төгрөгийг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан өгөх шаардлагыг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хүргүүлэхээр болсноо мэдэгдлээ.

О.Магнай хэлэхдээ “Манай улс нэгдүгээр сараас эхлэн хөл хорио тогтоож, өнөөдрийн байдлаар тавдугаар сар хүртэл сунгаад байна. Халдварт вирусээс үүдсэн хөл хориог ийнхүү уртасгахын хирээр эдийн засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэн үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах аюулд хүрч байна. Цаашид ямар нэгэн арга хэмжээ авахнгүй бол улс орны эдийн засаг бүхэлдээ дампуурах нөхцөл байдал бодитоор бий болоод байна. Энэ мэт онцгой байдал үүссэн үед Засгийн газар онцгой нөхцөлөөр ажиллах эдийн засгаа эрчимжүүлэх бодлогоо цаг алдалгүй танилцуулж хэрэгжүүлэх ёстой. харамсалтай нь өнөөдрийг хүртэл бодитой бодлого танилцуулсангүй. Иймд эдийн засгийг тэтгэх бодлогын хүрээнд Үндсэн хуулийн 5.4, 16 дугаар зүйлд заасныг үндэслэн шаардлагыг хүргүүлж байна. Дэлхийн бүх орон эдийн засгаа аврахын тулд иргэдээ мөнгө тарааж байна. Энэ бол онцгой байдал. Иргэн бүрт мөнгө тараах гэсэн сонгуулийн популизм биш” гэв.

2020 оны төсөвт барилга байгууламж, зам барихаар тусгасан зарим зардлыг танавал иргэн бүрт 1242721 төгрөг олгох бүрэн боломж бий гэдгийг ч хэлсэн юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com